Нийгэм мэдээ

Үйл явдал: ААН-ийн орлогын татварын хуулийн шинэчлэлээр хэлэлцүүлэг болно

Нэгдүгээр сарын 28 буюу өнөөдөр болох үйл явдлын тойм: 

9:00 цагт: Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” хэлэлцүүлэг “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль” сэдвээр болно. Утас: 8808-9897

9:30 цагт: Нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц үйл ажиллагааг нэвтрүүлэх сургалт Улаанбаатар зочид буудлын “Улаанбаатар Event hall”-д болно. Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар оролцоно. Утас: 99991630

11:00 цагт: Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны тухай хэвлэлийн хурал Яармагийн Хангарди ордонд болно. Утас: 99901600, 96608860, 95797949


15:00 цагт: Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд монументал урлагийн эскиз зургийн үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн хоёр давхарт нээнэ. 

-Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

Орон нутагт:

Хөвсгөл аймагт Өрхийн хөгжлийг дэмжих нэрлэсэн жилийн нээлт болно.

Хилийн чанадад:

-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button