Нийгмийн

Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлээс Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа.

Тус хурдны зам нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй байхар төлөвлөж байна.

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны 5 дугаар сард ашиглалтад оруулна.Ингэхдээ тус хурдны замыг барих үеэр ямар ч зам, гүүр хаахгүй хэмээн Хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button