Top StoriesУлс төрийн мэдээ

“Гацаагч”: Энэ удаа Д.Энхтүвшинд олон нийт хууртахгүй

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг барьж, байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төсөл дэх заалтуудыг огцом шүүмжилж, “амь орлоо”.

Яагаад “огцом” гэдэг тодотгол хэрэглэв гэхээр, хэлэлцээрт баримтлах чиглэл бүхий УИХ-ын тогтоолыг хэлэлцэхэд тэр тоогоогүй. Анхдугаар хэлэлцүүлэг өнгөрсөн хойно орж ирж, найруулгын шинжтэй хэдэн засвар л хэлсэн байдаг. Бусдаар агуулгын тухайд ямар ч санал шүүмжлэл хэлээгүй. Яг л 2025 оны улсын төсвийг засах ямар ч боломжгүй болсон хойно акцалсан шигээ.

Мөн тэр үед нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмодын асуудлаар “Чайна энержи”-тэй уулзахаар БНХАУ руу явсан байж таарсныг сануулах нь зүйтэй.

Ер нь энэ сэдэвт Д.Энхтүвшингийн байр суурь үнэндээ сонин байсан. Юу хэлэх бол гэдгийг нь УИХ-ын чуулганы хуралдааны үеэр харж, сонирхож байсан ч тэр ийн аг жиг оргисон.

Яагаад гэвэл, 10 жилийн өмнө Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг БНХАУ-ын “Шиньхуа” группээр бариулах хэлэлцээрт MCS талыг төлөөлж оролцсон хүн бол Д.Энхтүвшин юм. Тухайн үед тэрбээр MCS-д ажиллаж байв.

Харин ерөөс Д.Энхтүвшингийн төлөөлж оролцсон тэр процессыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Төсөл гацсан ганц шалтгаан” хэмээн тодотгож байгаа.

Тухайлбал, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт дундын зуучлагч оролцуулсан. Ингэхдээ хил холболтын төмөр замыг 49:17:17:17 харьцаа бүхий хувьцаагаар хувааж авахаар тохирсон байсан. Энэ хэлэлцээр нь төсөл гацах үндсэн нөхцөл болжээ гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдсэн юм.

Үйл явцыг дахиад жаахан дэлгэрүүлбэл, 2015 онд “Гашуунсухайтын төмөр зам” гэж ХХК байгуулсан ба 49 хувийг нь “Эрдэнэс тавантолгой” ХХК, 17 хувийг нь MCS буюу “Энержи ресурс”, 17 хувийг нь орон нутгийн Тавантолгой ХК, үлдсэн 17 хувийг БНХАУ-ын “Шиньхуа” групп эзэмшээд байв. Харин тус компанийн Гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай нэг анги, Ц.Элбэгдорж, “сахал” Д.Эрдэнэбилэг нартай ойр гэгддэг, өмнө нь огт төр төлөөлж юм уу томоохон төсөл хөтөлбөр хариуцаж үзээгүй намтартай Хөхөөгийн Ганболдыг томилсон.

Тэр шууд Монголын талын “нүүр” болж, БНХАУ-ын талтай харилцсан, харилцахдаа бүр “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр” гэгч баримт бичгийг үзэглэсэн нь ердөө ноднин ил болсон юм билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д очиж ажиллахад нөгөө талаас ганцхан шаардлага тавьсан гэгдсэн. “Энэ удаа та нар дундын зуучлагч л битгий ажиллуулаарай” гэж. Учрыг нь тодруулбал мөнөөх санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг гаргаж тавьжээ. Харин энэ баримт бичиг Монголын аль ч төрийн байгууллага, архиваас хайгаад олдоогүй.

Энэ үйл явц ил болоод ирэхээр тухайн үед MCS талыг төлөөлж байсан, өдгөө УИХ-ын гишүүн болсон Д.Энхтүвшин юу гэж дуугарах вэ, юу хэлэх вэ хэмээн чих тавин хүлээж байлаа. Харин нэрлэж, цоллосон удаагүй.

Тэгсэн ч эхний өдрийн хэлэлцүүлэгт харагдаагүй. Дээр дурдсанчлан, хожим нь найруулгын шинжтэй засвар хэлээд л өнгөрсөн билээ.

Харин өчигдөр байнгын хорооны хуралдаанд тэр “Хар бууж байна. Дахиад нүүрсний хулгай явах юм биш биз дээ. Ер нь нүүрсний гэрээ болчихсон байна. Төслийг гацаах бүлэглэл байна гэх мэтээр нэлээд зохион байгуулалттай мэдээлэл түглээ. Миний нэрийг ч холбож дайрахад нь ингэж бодоход хүрлээ” гэж хэллээ.

Үнэндээ нэрийг нь холбох шалтгаан чухам ингэж хэлснээр нь, өчигдөр л бий боллоо, тэр өөрөө бий болгочихлоо.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн шүүмжлээд буй агуулга нь, хил холболтын төмөр зам барихын тулд,

  • ЭТТ ХК-ийн хоёр ордоос нүүрс олборлох эрхийг БНХАУ-ын компанид олгох
  • Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд тус улстай хамтарч ажиллах
  • 16 жилийн турш БНХАУ руу тогтмол гэрээгээр нүүрс нийлүүлэх зэрэг байна.

Гэтэл эдгээр нь түүний алдаг оног суусан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр яригдаж л, хэлэлцэгдэж л байлаа. Ерөөс Засгийн газар хоорондын хэлэлцээрт баримтлах үндсэн чиглэлүүд нь энэ байв.

Ингэж байж өнгөрсөн 10 жилийн алдагдсан санхүүгийн үр ашгийг айлын тал нэхэмжлэхгүй тохироонд хүрсэн. Мөн ингэж байж Тавантолгойн хоёр ордын нүүрсийг 16 жилийн турш баталгаатай үнээр, хөдөлшгүй тоо хэмжээгээр зарах ойлголцлыг хийсэн, Гашуунсухайтын төмөр замын үр ашигтай, тогтмол үйл ажиллагааг хангасан.

Товчхондоо, бүх талаас нь авч хэлэлцээд агуулгын хувьд тохирчихсон асуудал билээ.

Чухам одоо БНХАУ-ын талтай баримт бичгээ үзэглэх цаг үе нь дөхөөд ирсэн хойно Д.Энхтүвшин яагаад гарч ирэв. Яагаад мэдэн будилав. Мэдсээр байж “Нүүрсний хулгай боллоо” гэх мэтээр илтэд харлуулав.

Үнэндээ энэ сэдэвт Монгол Улс БНХАУ-ын өмнө нүүргүй болчихсон нь үнэн билээ. Тийм ч учраас дотоодын улстөржилтийг бага байлгах гэж өнөөгийн эрх баригчид хичээж байна. Тэр агуулгаа ч УИХ-ын тогтоолдоо шингээсэн. Мөн тэр тогтоолыг батлахад Д.Энхтүвшин ч оролцсон билээ.

Одоо дахиад энэ мэтээр улстөржиж, мэдэн будилж эхэлбэл төсөл урагшлахад сөрөг л нөлөөтэй. “Оройтсон бороо” болсныг мэдсээр байж, Ерөнхий сайдыг “Чайна энержи” рүү явсан хойно улсын төсвөөр популизм хийж алга ташуулсны нь хэрсүү олон нийт бол ойлгосон. Харин одоогийн үйлдэл нь лав өнөөдөр алга ташуулахгүй, алсдаа “Гацаагч” нэр зүүлгэх болно.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
65 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 28, 2025 12:42

Оджарг�##�ын утсан хүүхэлдэй, баг зүүсэн �##�и�##�агч?

Зочин
Зочин
1 сар 28, 2025 12:42

Энхтүвшин ч олиггүй нөхөр дөө . Өөрийнхөө эрх ашгийг л бодно

Зочин
Зочин
1 сар 28, 2025 12:47

зөв зөв зөв

Зочин
Зочин
1 сар 28, 2025 12:47

ер нь бол үнээн

Зочин
Зочин
1 сар 28, 2025 12:48

үнэн бодит мэдээлэл хүргэж байна

Зочин
Зочин
1 сар 28, 2025 13:04

Энэ новшийг Ман яах гэж их хур�##�д оруулсан юм бол доо хөөрхий

Зочин
Зочин
2 сар 1, 2025 16:53
Reply to  Зочин

Ман тэр хүний нөхөр булаадаг Цэлмэгээ аваач

Зочин
Зочин
1 сар 28, 2025 13:22

Odjargaliin buunii nohoi baijee

Зочин
Зочин
1 сар 28, 2025 13:22

jor medehgui lamaas , zovlon uzsen chavgants deer gedeg yum aa, gants aj ahui erhelj uzeegui danhan tolgoitoos hamaagui iluu shuu, nuursnii une osvol yah yum , hyatad com oorsdoo olvorolt hiivel tend gants ch mongol ajillulahgui shuu dee , chalkogoos mongo awaad yamar hyad uneer hichneen jil nuursee ogloo ,m#lnuudaa ,

Зочин
Зочин
1 сар 28, 2025 13:23

Zuw zuw iim zvilsiig l medeellex xeregtei

Зочин
Зочин
1 сар 28, 2025 13:32
Reply to  Зочин

Ха ха

Зочин
Зочин
1 сар 28, 2025 13:26

Zov zuil yrij bn

Зочин
Зочин
1 сар 28, 2025 14:20

Бизнeс мөнгөнийхөнийг төрд оруулах eр нь дэмий л байдаг юм даа. Төмөр замын маргаан бол С.Баярын буруу. Өргөн царигтай төмөр замын сүлжээ улс байж нарийн гэдэг юм нэг компанид зориулан оруулж ирж дараа нь хятадуудад энэ нь бүр санаагүй юмыг нь сануулна гэгч болсон

ЗочинЗочин
ЗочинЗочин
1 сар 28, 2025 14:32

Энэ гишүүний хэлсэн нь харин зөв юм биш үү. УИХын гишүүд сайн тунга�##� даа. Энэ Оюунэрдэнийн худ�##�ч, з�##�ь мэх хоёр улсын хооронд хийж буй гэрээ хэлэлцээ дээр нь хүртэл харагдаж байна шүү дээ. Гэрээ хэлэлцээ гэдэг чиг үг үсэг бүр нь утга агуулгатай, үнэ цэнэтэй, дагаж мөрдөх ёстой зүйл биз дээ. Ер нь энэ ерөнхий сайд монгол хүн мөн юмууу. улсаа худ�##�дчихсан байх бий. хурдан түргэн �######�уулаач ээ. Баттулга энэ хоёр хүнд ард түмэн дүгнэлт хийх цэаг болсон юм биш үү.

Зочин
Зочин
1 сар 28, 2025 14:51

ene novshiig ih hural s hoogooch gaigui yum bodson baidag l hutguur bna sh dee

Зочин
Зочин
1 сар 30, 2025 10:26
Reply to  Зочин

Ядаж юу ярьсныг нь эхлээд сонс лдоо. Нэг худ�##�дагдсан сайтын мэдээлэлд итгээх байх юм. Зөв зүйл л ярьсан шдээ. Хятад т�##�д ашигтай гэрээ хийнэ гээд байгаа хүмүүсийг дэмжээд байгаа юмуу

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf
1 сар 28, 2025 15:54

uuruu jinhen nuurschin baijiji muu l###r

Зочи
Зочи
1 сар 28, 2025 16:02

Туваан Сайд тулхтай хүн юм билээ.

мэдэхгүй дээо
мэдэхгүй дээо
1 сар 30, 2025 16:20
Reply to  Зочи

Туваан ч

Зочин
Зочин
1 сар 28, 2025 16:12

Цаанаа бизнесийн том эрх ашиг тооцож ИХ ХУРАЛД орж ирсэн нь тодорхой энэ этгээдэд улс орон падлийч үгүй. МАН гишүүнээс н татах эрх уг нь бий ш дээ

Зочин
Зочин
1 сар 28, 2025 18:39

Элбэгдорж эрдэнэбилэг гэж гайнууд энэ тэнд юм болгонд оролцох юмаа эх орондоо юм хийе бүтээе гэх хүн ер нь бн уу

Зочин
Зочин
1 сар 30, 2025 10:25
Reply to  Зочин

Уул нь гэрээ хийх нь зөв л дөө. Гэхдээ Хятад т�##�д ашигтай гэрээ хийх тэр нь зөв юмуу ?

Зочин
Зочин
1 сар 28, 2025 18:46

Za bolioo. Ynen l um khelsen bna leesh dee.

Зочин
Зочин
1 сар 28, 2025 19:25

Энэ хүн нэг л бишээ хэт туйлширсан үндэслэл муутай юм яри�##� яг цоо эрүүл хүн мөнүү

зочин
зочин
1 сар 28, 2025 19:39

энэ новшоор хөгжил гаца�##�гах хэрэг байхгүй... чадхийлгэчих хэрэгтэй.

Бямбасүрэнгийн Батсуурь
Бямбасүрэнгийн Батсуурь
1 сар 28, 2025 19:40

Энэ этгээд ард түмэн улс орныхоо ТӨЛӨӨ БИШ ХЭН НЭГЭН ЭТГЭЭДИЙН ЭРХ АШИГ ХАМГААЛЖ ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ л УИХ-д орж ирсэн нь харагдаж байна .Эргүүлэн татах хэрэгтэй.

Зочин
Зочин
1 сар 28, 2025 19:48

shaaldaa s#a naraa ene hun zow l yum helsen bn
baahan hud s#a nar

Зочин
Зочин
1 сар 28, 2025 20:23

Зөв л юм ярьж байнлээшд

Иргэд
Иргэд
1 сар 28, 2025 20:40

Энхтүвшин гэгч оджа г дрлоогчид одоо гишгэх газар байхгүй байх шүү. Олон нийт түүний үнэн нүүрийг �##�ьхэдийн харчихсан.

Зэв жанжин
Зэв жанжин
1 сар 28, 2025 20:42

Овоо юм уу гэсэн ,харин Даваасүрэнгийн өрөөсөн маажгий гут�##� байж ээ.Харамсмаар

Зочин
Зочин
1 сар 28, 2025 20:50

Женкогийн явуулага л дуусаагүй, гар хөл нь одоо ч сав саганаад л бгаа нь энэ шүү дээ !

Зочин
Зочин
1 сар 31, 2025 23:38
Reply to  Зочин

bitii shaaldaa naadah hun chin zov l yum yrij bnleeshdee

Зочин
Зочин
1 сар 28, 2025 20:55
Reply to  Зочин

Женког л бариад хорьчихвол Монгол Улс шууд хөгжинө л дөө, даанч одоохондоо баривчлах нь бүү хэл нэрий нь хэлдэг зүрхтэй хүн а лга л даа !
Ард нь Орос байгаа л гэх юм, үнэн ч юмуу, худлаа ч юмуу, хэнмэдэхэв ?!

Зочин
Зочин
1 сар 28, 2025 21:58

За ша�##�даа Бадмаануудаа энэ төсөл тэр үед хэрэгжсэн бол дээр бсын Х.Баттулга �####� гацаагаагүй бол????????????

Зочин
Зочин
1 сар 28, 2025 22:35

Тэгээд гишүүнээс нь татчаач дээ жагса�##�тын гишүүнийг нам нь татах эрхтэйшдээ

Ч.Ломбо
Ч.Ломбо
1 сар 28, 2025 22:51

Энхтүвшин ч өөрийгөө барьж өгөөд л байгаа л даа Оджарг�##� цаашлаад Элбэгдорж Сайхан билэг Эрдэнэ билэг Баярцогт нарыг дагаж д�##�баганадаг тэгээд ч ш�##�ьдаггүй нэгэн. Цаадуул нь тоохоо больчихсон бололтой юм билээ

Зочин
Зочин
1 сар 28, 2025 23:22

Гэрээний төслийг ил нийтэлчих. Иргэд танилцаад дүгнэлт өгөе

Зочин
Зочин
1 сар 29, 2025 01:09

Энхтүвшин чинь Сүгийн сүхний ир, бууны нохой байж

Зочинзочин
Зочинзочин
1 сар 29, 2025 05:49

Энэ энхтүвшин гэж нохой барилгүй амархан уусамтгай заав�##� хувийн эрх ашиг мэтийн эрх ашиг төлөө д�##�дуур дуугардаг төрд ашигтай юмыг харлуулдаг тэрийг ард түмнээ бодсон лүр эсгэж яарьдаг 2 нүүртэй авсан авгай хүүдээ хаяаад �##�га болсон мсэ ийн оджарг�##�ын хамаатан хүүхэнтэй суусан хятадуудын 5 хамаар�##�д гэдэг шиг оджарг�##�ыныхан �##�баар гэрүүлсэн хамаатан хүүхэнтэйгээ ер мсн ийн уяаны нохой гээд ойлго ард түмэн

компаний эрх ашгийг хамгаалагч
компаний эрх ашгийг хамгаалагч
1 сар 29, 2025 07:59

Компаний эрх ашиг хамга�##�агч л юм байна. ОДОО жүжиглэхгүй дээ.

Зочин
Зочин
1 сар 29, 2025 09:28

Уг нь үнэн л юм ярмад байсан танай сайт ингэж хүний тархи угаахаа болих хэрэгтэй. Туваан сайд гэж бас 1 гүлдийсэн асуултад тодорхой хариулж мэддэггүй м�##� байна лээ шүү.

Шүүмж
Шүүмж
1 сар 29, 2025 11:21

Бүүр нэг хөлсөөр бичдэг, улс төрчийн х�##�аасны сэтгүүлч гэдэг нь үг бүрээс нь үнэртэж байна. Үнэхээр ард нийтэд мэдүүлэх, мэдээлэл өгөх зорилго агуулсан бол �##�ь �##�ь т�##�ын өнцгийг нь тодорхой гаргаад тайлбарлаад өгөх байсан байх. "Нүүргүй болчихсон нь үнэн билээ" ч гэж байх шиг, цай тойруулаад хов ярьж байгаа юм уу хаашаа юм. Жоохон дэлгэрүүлээд шинэ мэдээлэл авах юм болов уу гээд уншсан биш бүүр зарцуулсан цагандаа харамсаад ийм юм бичээд сууж байх гэж.

Түмээ
Түмээ
1 сар 29, 2025 11:21

Наад гэрээ чинь Хятадын т�##�д ашигтай хийсэн. 1р хэлэлцүүлэгт байсан за�##�туудыг хасаад эзэнгүй Хятадын т�##�д ашигтай за�##�т хавчуулсан байна гэж шүүмжлэх нь зөв. Харилцан ашигтай байх ёстой их хурлын тамын газар хуулиуд за�##�т ха�####�г дуртайгаа нэмж оруулдаг хуулийн хулгайч нараа бүү өмөөр ,харин илчил, төрөөс �######�уулаач.

Зочин
Зочин
1 сар 29, 2025 14:01

Argaguin erhend iim balai yum bichsen bhaa z##luul.

Зочин
Зочин
1 сар 29, 2025 14:20

Энхтүвшин. Гэгч энэ нөхөр намайг Их хур�##�д гцйсөн болохоор орсон.Болохгүй бол 1 жил болоод гарсан ч яахав гээд д�##�чигнаад байсан биздээ. Эзнийхээ дохиураар аашилж болохгүй болохоор ,хоолноосоо холдох хэцүү бол �######�аач. Төсөв хэлэлцэх үед ч бас дэлчигнээд бсан. Тэмүүлэнтэй ам нийлүүлээд.Сайд болгоогүйд гомдсон нөхөд бишүү.

Зочин
Зочин
1 сар 29, 2025 15:35

er n bol uneen

Зочин
Зочин
1 сар 29, 2025 16:42

л�##�рын сайт болжээ

Jenko
Jenko
1 сар 29, 2025 16:53

Battulgiin troluud hariig tsagaan ,tsagaanig har bolgoj chadah yuma muu l bol zahiin har ovoohoi gegcheer ha bsn Ebeg bas naagaad l tavchij.

Yagaan Gaag
Yagaan Gaag
1 сар 29, 2025 17:57

Наад Энхтүвшин чинь яагаад Монгол түмнийг улам доройтуулах санаа санаачилга гаргаад байдаг юм бол.
Саяхан бас амрах өдрүүдийг нэмэх ухааны юм санаачилаад байсан. Монголчууд бидэнд тэгэж амраад зуга�##�аад, архидаад байх зав бий билүү.

Hxhxhd
Hxhxhd
1 сар 29, 2025 18:42

Ulsin erh ashgiig hamgaalsan bolgon ruu oyukin hulsnii setguuluud dairdag boloo shi

зорчин
зорчин
1 сар 29, 2025 18:58

Энхтүвшинг УИХ-с эргүүлэн татах ёстой

Зочин
Зочин
1 сар 29, 2025 20:31

Энхтүвшинг буруутгах Хүрэлсүхээр ахлуулсан МАНын ажлын хэсэг ажиллаж эхэлсэн байна

Зочин
Зочин
1 сар 29, 2025 20:43

nowshiin site

Зочин
Зочин
1 сар 29, 2025 22:15

Оросын угаадас

Зочин
Зочин
1 сар 30, 2025 01:12

Хөгийн урвагч

Зочин
Зочин
1 сар 30, 2025 06:33

ЭЗБХ-хур�##�даанд Энхтүвшин гишүүн зөв асууд�##� дэвшүүлэн тавьж байна лээ. Яагаад урьд нь гарсан ИХ -н тогтоолын дагуу хэлэлцээрийн төслийг хийгээгүй юм бэ гэж. Нүүрсний том хулгай гарах боломжийг нээж болзошгүй байгаа тухай ярьсан. Гэтэл энэ нийтлэл чинь түүний үзэл санааг илт гуйвуулжээ. Туваан сайд бол нэг ч оновчтой хариулт хэлээгүй шүү.

Зочин
Зочин
1 сар 30, 2025 07:39

За ша�##�даа луйварчин МАНгараа

Холбоотой мэдээ

Back to top button