Нийгэм мэдээ

О.Саранчулуун: Би 13 настайдаа уяаны газар хөлөө гэмтээж, тайруулсан. Ийм гэмтлүүд "Ахуйн осол" гэж бүртгэгддэг

Хаврын морин уралдаан зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаад нээж өглөө.

Улмаар УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэн, дуу хоолойгоо өргөж байна.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, О.Саранчулуун, А.Ариунзаяа, О.Номинчимэг, Г.Лувсанжамц, М.Нарантуяа-Нара нарын гишүүд Төрийн ордонд мэдэгдэл хийлээ.

Тэдний нэг болох УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Миний хувьд 13 настайдаа уяаны газар хөлөө гэмтээсэн. Тухайн үед тэнд ямар ч эмч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байгаагүй. Би найман сарын дараа ясны хорт хавдар гэдэг оношоор хөлөө тайруулсан.

Уралдаантай холбоотой гэмтэж бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй болж буй олон хүүхэд бий. Энэ гэмтэл “Ахуйн осол” гэдэг нэрээр бүртгэгдэж байгаа шүү. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, хүнийг яаж олдмолоор хөгжлийн бэрхшээлтэй болгохгүй байх вэ гэдгийг ярьж байна. Гэтэл нөгөө талд, шал эсрэг шийдвэр гаргаж байгаад харамсаж байна.

"Ах нь мориноос унаж гэмтсэн зэрэг" гэх зэргээр олон хүн хандаж байгаа. Шаардлагатай бол би өөрсдийн зөвшөөрөлтэйгөөр тэдний мэдээллийг нь өгье. Ахуйн ослын хэд нь мориноос шалтгаалдаг вэ гэдгийг харах хэрэгтэй. Нийгэм нь өөрөө хүртээмжгүй. Ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдээгүй. Ийм байхад ялангуяа хүүхдүүдийг эрсдэлд оруулж байгаад харамсаж байна.

44 гишүүн гарын үсэг зурж лобби бүлэг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд дуу хоолойгоо хүргэж ажиллана. Хэрэв хаа нэг газар уралдаан болж, хүүхэд гэмтвэл хариуцлага тооцно гэдгийг албан ёсоор мэдэгдье. Мөн Засгийн газарт шаардлага хүргүүлнэ" гэлээ.

Г.САНСАРМАА

Видео:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

УИХ-д олон талын төлөөлөл байхын ач холбогдол нь энэ, ард түмнийг төлөөлж байгаад баяртай байна. Мөнгө, морио гайхуулж, тэсгэм хүйтэнд хүүхдийн амь амьдралаар зугаацаж байгаа харгислалын эсрэг зогсох хэрэгтэй.

Зочин
Зочин

"Уяаны газар" гэдгээ дэлгэрэнгүй тайлбарлаарай, бүрхэгдүүлэх хэрэггүй. Чухам уралдаж яваад морьноо соо ойчсон юмуу, эсвэл хуучин уяаны буйран дээр тав арцагласан юм уу, яасын ?!

Зочин
Зочин

Юуны өмнө танд харамсал илэрхийлье. Харин та маш тодорхой яриач, чухам юу болсон юм бэ ?!

Зочин
Зочин

Энэ эмэгтэй морины уяан дээр бэрсэн гээд байна. Чухам юу болсныг дэлгэрэнгүй яриачээ. Өөрөө бүдрээд уначихсан пм уу?, моринд өшиглүүлсэн юм уу? Лав л мориноос унаагүй бололттой юм. Яг яасныгаа яривал хойч үедээ сургамж болноо.

Зочин
Зочин

Монгол хүнийг морь унахыг хориглох л гэсэн санаа ярьлаа. Уяаны газар юу болсон юм бэ, таны эрэмдэг зэрэмдэг болоход монголчууд морь унадаг эдэлдэг соёл уламжла л чухам ямархан буруутай юм бэ ? Тодорхой яриач ээ, тэгэхгүй бол таныг бас сэтгэцийн бэрхшээлтэй хүн гэж ойлгоход хүрч бна !!!

Холбоотой мэдээ

Back to top button