УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатарын алдааг засахын тулд Ж.Энхбаярыг золигт гаргасан Л.Оюун-Эрдэнийн шийдвэр

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2025.01.29/ Засгийн газрын хуралдаанаар хоёр ч дуулиантай шийдвэр гаргасны нэг нь махны экспортод хязгаарлалт тогтоосон явдал байв.

Үүндээ салбарын сайд Ж.Энхбаярыг гаргаж, “Хаврын улиралд махны үнэ өсөхөөс сэргийлж авч байгаа арга хэмжээ” гэх тайлбарыг хийлгэсэн.

Гэтэл үгүй юм. Хотын дарга Х.Нямбаатарын алдааг засах гэж ХХААХҮ-ийн яамаа золигт гаргасан шийдвэр гэж хэлэхэд буруудахгүй.

Хүнсний тухай хуульд зааснаар орон нутгийн засаг захиргаа нөөцийн махаа бэлдэх үүрэгтэй байдаг. Тодруулбал,

  • 6.2.Энэ хуулийн 6.1-д заасан стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмыг Засгийн газар батална.
  • 6.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 6.2-т заасан журмын дагуу стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  • 6.5.Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга авч хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.

Цаад учир нь, Хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй нийслэлийнхэн намрын улиралд сонгууль хөөгөөд хаврын махны нөөцөө хангалттай бэлдээгүйтэй холбоотой аж. Ерөнхий менежер Ц.Төрхүү, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэчимэг нар ажлаа өгч, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ирсэн Х.Эрдэнэбилэг учраа олоогүй болж таарч байна.

Улмаар нийслэлийнхний алдааг залруулах гэж экспортод гаргахаар бэлтгэгдсэн махнуудыг хаврын дотоодын хэрэгцээнд шахах механик зохицуулалтыг Засгийн газар хийсэн гэсэн үг.

Нийслэлийнхний хэрэгцээнд зориулж жил бүр 8-10 мянган тонн нөөцийн мах бэлддэг. Одоогийн байдлаар найман мянга гаруй тонныг бэлдсэн гэх мэдээлэл бий. Засгийн газрын шийдвэртэй холбоотой багагүй хэл ам гараад байгаа учир махны экспортын хоригоо зургаадугаар сарын 01 хүргэхгүйгээр цуцлах тухай асуудал ч яригдаж эхэлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
96696832
96696832

Ee huurhii .daanch J.E maani dorvitoi ajil duugarahgui boltsiimaa..hagas tarhitai guide busdad gai boldogiin jishee enedee.

Холбоотой мэдээ

Back to top button