"Менингококкт халдварын нянгийн эх үүсвэрийг тогтоолгохоор БНСУ руу явуулсан шинжилгээний хариуг хүлээж байна"

Засгийн газрын хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гурван асуудал оруулж хэлэлцүүллээ.
Нэгдүгээрт, Стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал.
Хоёрдугаарт, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур, Хөшигийн хөндийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сонгон шалгаруулалт явуулах, үйл ажиллагааг яаралтай жигдрүүлэх ажлуудаа танилцууллаа.
Гуравдугаарт, эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал, менингококк өвчний тохиолдол, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэх асуудлуудаар мэдээлэл өгнө.
Стандартын тухай асуудлыг бид байнга ярьдаг ч, хууль эрхзүйн орчин хангалтгүй байдаг. Энэ чиглэлийн хяналтыг хийдэг байцаагч нарын эрх хэмжээг нэмэгдүүлэх, импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнд чанарын баталгаажуулалтыг хийдэг нэгдсэн сантай болох. Хиймэл оюунд суурилсан бүртгэл, тооцоо, чанар аюулгүй байдлыг хянадаг хуулийн төслийг өргөн барьж байгаа.
Цахилгаан менингитийн тохиолдлууд Баянгол, Баянзүрх, Налайх дүүргүүдэд гарсан. Одоогоор тандалт судалгааны ажлууд хийгдэж байна. ЭМЯ, ХӨСҮТ тасралтгүй ажиллаж, үе шаттай арга хэмжээг авч ажиллаж байгаа. Энэ чиглэлийн шинжилгээний ажлууд эрчимжүүлж байгаа. Урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлэх шаардлага бий. Тайвширч болохгүй. Гурван настай хүүхэд өвчилж, харамсалтайгаар амь насаа алдсан. Эмчлэгдэж байсан нэг хүүхэд эмнэлгээс гарлаа.
Нянгийн эх үүсвэрийг тогтоох зорилгоор БНСУ-ын лаборатори луу шинжилгээнүүдээ өгч явуулсан. Хариугаа хүлээж байна. Цаашид ямар төрлийн вакцин, эмчилгээ хийх вэ гэдгээр эмч, эрдэмтэд ажиллаж байна. УОК, Шуурхай штаб, ажлын хэсэг хуралдаж шаардлагатай тоног төхөөрөмжийг татан авах, эрүүл мэндийн байгууллагын бааз суурийг сайжруулах шаардлага байгаа гэж үзэж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жүжигчид ээлжит дүрдээ хувирч ичих ч үгүй худлаа чаасаар л байна.Монгол бол баялагтаа хирнээ гуйлгачин ядуус олонтой орон юм.Төрийн ордны орой дээр нэг л өглөө ......туг намирч жинхэнэ заваан юм болох цаг ойртсон бус уу?
Өвчнийг яагаад гадаад улсуудаар шинжлүүлээд байгаа юм бэ? Манай улс чинь өөрсдийн ШУА- тай,эрүүл мэндийн яамтай биздээ.Допинг ч гэсэн гадаад орноор шинжлүүлэх шаардлагагүй мэт санагдах юм.Гадаадад шинжлүүлэх нь илүү хөрөнгө зард�##� гардаг биедээ.