УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд энэ сарын 13-15-ны хооронд БНХАУ-д айлчилж, боомтын хэлэлцээрт гарын үсэг зурна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНХАУ-д ажлын айлчлал хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 13-15-ны хооронд айлчилж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурна. 

Энэ талаар өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон миний бие БНХАУ-тай хийж байгаа Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зурах эрхийг олгох шийдвэр гарсан.  Энэ оны 2 дугаар сарын 13-15-ны хооронд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ бичиг баримтад гарын үсэг зурна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Гадаад бодлогын байнгын хороогоор энэ асуудал орж, гарын үсэг зурах зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон" хэмээсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 6, 2025 15:12

Туваан золигт гарваа, хөөрхий !

Зочин
Зочин
2 сар 6, 2025 20:50

Л.Оюун-Эрдэнэ монгол улсыг хятадын хурданы г�##�т тэргэнд суулгав

Зочин
Зочин
2 сар 7, 2025 00:54

ENE HUNEES UMHII IH UNERTEH YUM DAAA

тогтох
тогтох
2 сар 7, 2025 07:17

Юм бүгдийг мэдэхгүй байж харлуулаад яахав мэдэж байгаа бол гарч ирээд тайлбарлах эрх нь сэтгэгдэл үлдээж байгаа хүмүүст байгаа миний хувьд зөв л гэж үзнэм.

Зочин
Зочин
2 сар 7, 2025 07:35

Данх, Фүүк 2 яасан их доншуучилдаг юм бэ??

Зочин
Зочин
2 сар 7, 2025 14:55

нүүрсээ ашигтай борлуулхыг бодоорой оюу толгой шиг бас тавиад туучихав даа монголын ганц өөд нь татж байгаа түүхий эд шүү

Yag tiim ee
Yag tiim ee
2 сар 7, 2025 22:22

Холболтын асууд�##� бүтэхгүй ээ. Зүгээр лээлжит хуур�##�т цаг хожих гэсэн хуучирса аргаа л давтаж байна. өөр юу ч биш Одоогоос - жилийн өмни Хятадад төрийн айлчл�##� хийх дээ төмөр замын холболтын цэгийг тогтоочилоо гэж хэлээд сэтгүүлчдээрээ бичүүлээд л байсан. Төмөр замыг хоёрдоо холбоно гэж байдаггүй юм аав.Ямар утас з�##�гаж байгаа биш дээ утас бол холбож зангидсанаа бэхжүүлж давхар зангидаж болно

Холбоотой мэдээ

Back to top button