И-мартын ажилтан 63 настай Б.Сарантуяа: Эх хүн байж хүүхдүүдээсээ мөнгө зулгаахгүй шүү гээд ажилд орсон

И-март сүлжээ дэлгүүрт ажилладаг 64 настай малчин эмэгтэй Б.Сарантуяатай ярилцлаа. Тэр тэтгэвэртэй гараад 14 жил болж байгаа. Гэсэн ч одоо тэр сүлжээ дэлгүүрт өрөгчөөр ажилладаг. Бусад ажилчдаасаа насаар ахмад ч ажиллах чадвар, цаг барилтаараа бусдыгаа манлайлдаг байна.
-Юуны түрүүнд та манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Би Завхан аймгийн Цагаан хайрхан сумын Онц багийн иргэн. Одоогоос 4 жилийн өмнө хотод нүүж ирсэн. Нэг охин, хоёр ихэр хүүхэдтэй. Би уг нь Гачууртын тэнд зээгээ хараад суудаг байсан юм. Тэгсэн энэ жил хүүхдүүдийн маань хамгийн бага нь хоёр ой хүрээд цэцэрлэгт орсон. Харж байсан хүүхэд маань цэцэрлэгийн хүн болчиход надад олдохоо больсон. Тэгээд л ажил хийе гэж бодож эхэлсэн юм. Хүүхдүүд маань ч ажил хийнэ гэхэд дуртай хүлээж аваагүй л дээ. Гэхдээ тэгээд өөрөө дуртай байсан болохоор найзаараа дамжуулж ажил асууж байгаад И-март тэтгэврийн ахмад ажилд авна гэсэн зарыг хараад анх ирж уулзаж байлаа. Хүний нөөцийн ажилтан гээд нэг хөөрхөн ааштай охин “та ямар ажил хийх юм” гэхээр нь би “ямар бол ямар ажил хийнэ ээ” гээд л ажилд орж байсан. Би чинь сард 600 мянган төгрөгийн цалин авдаг. Юмны үнэ нэмэгдээд хэрэглээндээ хүрэхээ больсон л доо. Тэглээ гээд хүүхдүүдээсээ зулгаах эх хүнд сайхан санагдахгүй шүү дээ. Тиймээс л ажиллая гэж шийдсэн юм.
-Олуулаа ажилладаг юм байна. Ийм олон хүнтэй байгууллагад ажиллах танд ямар санагдав?
-Энд ажиллаж эхэлсэн өдрөөс л сайхан санагдсан. Ажилчдын харилцаа сайтай. Бусад ажилчид маань ааш зан сайтай. Гоё л байна. Өдөртөө нэг хоёрдугаар хоолонд орчихно. Ажлын дундуур амралтын цагтай. Ажил нь ч амархан. Хангамж нь ч сайн. Дээрээс нь би чинь энэ хэдэн ажилчдаасаа арай өндөр настай юм болохоор энэ хэд маань намайг сайн бөөцийлнө. Ажиллахын хажуугаар халамжлуулаад л байж байна даа эгч нь. Гэр ойрхон болохоор өглөө ажилдаа алхаад орж ирдэг. Цагийг бол яс барина шүү дээ. Оройн нь харьж амарчхаад өглөө нь хүүхдээ хөхүүлэх гэж байгаа эх хүн шиг л И-мартыг хараад гүйгээд ороод ирнэ. Орж ирэхээр эхэнд таардаг жижүүр “За сайхан амарсан уу. Ажлын амжилт хүсье” гэж өглөө болгон хэлнэ. Тэр нь надад хачин сайхан санагддаг.

-Та ажилд ороод хэр удаж байна. Цаашид ер нь энэ ажлаа хийгээд л байх уу?
-Би дөрвөн сар ажиллаж байна. Цаашдаа ажиллаад л байвал ажиллаад л баймаар байна. Гэхдээ жоохон хүүхдүүдээ аваад хөдөө гарах ажил бас үе үе гарна. Би тэр ажлаа ч зохицуулж, энэ ажлаа ч зохицуулаад аваад явна л гэж бодож байгаа. Зун хөдөө гараад үнээ мал саагаад, сүү таргандаа хүүхдүүдээ байлгаж байгаад намар орж ирээд ажилдаа орно доо.
-Тэтгэвэр хэрэгцээнд хүрдэггүй гэж байсан. Цалин нэмэгдэхээр том нэмэр болж байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Би заримдаа сая гаргаж, заримдаа саяыг авдаг. Өөрөө хөдөлмөрлөөд авч байгаа мөнгө болохоор сайхан. Бас хэрэглээндээ ч хангалттай хүрээд аятайхан л байна. Би уг нь 650 мянган төгрөгийн цалинтай байхад л болно гэж бодож байсан юм. Тэгсэн И-март таны цалин сая төгрөгөөс эхэлнэ шүү гэсэн. Би чинь одоо цалин буухаар эндээсээ авна гэж харж байсан юмнуудаа авчихна. Өөр хэрэгцээ гарахгүй. Тэгээд тэтгэвэр маань цаана нь бүтнээрээ үлдчихнэ. Их аятайхан байгаа биз.

-Ажлаас нь хүнд санагдаж байгаа зүйл байна уу?
-Тэр нэг утсан дээрээ нэг юм оруулаад уншуулж үнэ хараад байдгийг л чаддаггүй байсан. Хүүхдүүд маань ч заагаад, энд ажилдаг бусад маань ч туслаад бүх юм аа дор нь сурсан.
-Та аль тасагт ажилладаг вэ?
-Би эхлээд гэр ахуйн тасаг дээр ажиллаж байсан. Дараа нь хямдралын тасаг. Тэгээд байж байсан ёолкны тасаг нээгдээд тэнд нь очиж юмнуудаа зарсан. Харин дараа нь хямдралын тасаг дээр байж байгаад хүүхдийн тоглоом дээр очсон. Тэгээд сая дахиад цагаан сарын тасаг нээгдсэн. Одоо тэнд нь ажиллаж байна. Би чинь И-мартын цагийн ажилтнаар явдаг. Намайг үдсэнээр орвол цалин өндөр гэсэн. Би зундаа хөдөө явчих болохоор хүнд төвөг удаад яах вэ гээд цагийн ажилтнаараа л байгаа.
-Та өмнө нь юу хийдэг байв?
-Би тракторчин мэргэжилтэй. Арван жилээ Завхан аймагт төгссөн. Дараа нь гадаад яваад Ленинград хотод хоёр жил сургуульд сурчхаад ирсэн. Ирээд мэргэжлээрээ 10 жил аймагтаа ажилласан. Тэгээд л хөдөө гарсан даа. Хөдөө мал малласаар байгаад энд ирээд ач зээ нараа өсгөлцөөд явж байна. Хоёр охин, хоёр хүүгийнхээ хүүхдүүдийг өсгөлцдөг. Эмээ болсны хэрэг энэ хэдийгээ өсгөлцөнө өө би гээд л хотод ирсэн. Би чинь Ленинградад сурч байхдаа гэр бүлийнхээ хүнтэйгээ танилцсан байсан юм. Манай хань одоо байгаа. Тракторын жолооч. Олон жил трактор барьсан. Бид хоёр чинь хоёулаа мал маллаж байгаад мянгат малчин болсон. Завхан аймгийн сайн малчин болсон. Тэмдэг одонгууд нь байгаа. Бид хоёр малаа сайн малласан. Бид хоёр одоо Сансрын тэнд хүүгийнхтэйгээ ойрхон байгаа. Ажилдаа яваад ирэхээр орой очиход хоол хийчихсэн байж байна.

-Ажилд нь танаас өөр өндөр настан бий юу?
-Манайд таван ч хүн бий. Зарим нь надаас дүү. Зарим нь яг чацуу. Би өмнө нь ийм том дэлгүүр байтугай түц-нд ч ажиллаж байгаагүй болохоор олон хамт олонтой ёстой сайхан байна. Би чинь бас энэ олон дотор гологдохгүй байх юм сан гээд л адилхан ажилладаг. Манай үеийнхэн чинь ер нь цаг их баримталдаг, зарчимч, социализмын үеийнх болохоороо тийм байдаг юм байна. Гэхдээ одоо үеийн хүүхдүүд бас их сайхан их сайхан боловсон болчихсон юм байна. Тэтгэвэртээ гарсан ахмадуудыг ажиллуулж байгаа энэ сайхан хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэж, амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болж байна. Бие эрүүл байв�##� болно.
Миний ээж хамгийн сүпэр ээж ээждээ хайртай шүү ????????????
i mart ajild oroe gevel yaaj orox ve ? nadad bol tsagiin ajil baisan ch bno.
Mundag egchdee ajilin ondor amjilt husie
Ажиллах. Цагын хугацаа яамар бдаг юм бол...
..
Одоо цагт чинь хүн насаар оюун ухаанаар бие хаагаар гологдож ажил олдохгүй шүү дээ ажил хийх чадвар сэтгэл хоёр энэ насны хүмүүст чинь байгаа шүү дээ баяр хүргэе энэ хамт олонд ажлын өндөр амжилт хүсье
57 наста хүн ажилд орж болох юм бн.Цагын ажил хэдэн цаг вэ.Өөрөө сонгохуу.Яаж ажилд орох вэ.Өөрийг чинь хөдөө явахаар түр оронд чинь орох юмсан.яаж холбогдох вэ.
Huurhun yum be. Buun setgel unertsen saihan egch bnaa. Nastai nambataigaaraa eleg barihgui iim huntei ajillah saihan shu! Ajliin amjilt husye
Ажилмаар байна хүүхдүүд зөвшөөрөхгүй юмаа????
Яасан буянтай хөгшин бэ! Урт наслаарай!
Би одоо 60 хүрч бна хүүхдүүдээсээ эмний мөнгө хоолны мөнгө авахгүй гээд үхэр м�##�лаад үнээ саагаад АПУ д сүүгээ өгөөд явж бна эм бол аймаар үнэтэй хүнс ч гэсэн ялгаа �##�га
Имартын захиргааны хүний нөөцөд баярл�##�аа гэж хэлье 64 настай хүн ажилд авсанд нь баярл�##�аа ❤️
Т�##�архаад баршгүй ийм насны хүмүүсийг хаач нас харг�##�захгүй ажиллуулснаар бнаа
Ажилуулмаар бнаа кк
Хүүхдүүдээсээ авах нь зөв шүү. Тэдэнд хариуцлага үүрүүлэх ёстой. Харин авсан мөнгөө хадг�##�чихна биз, хүрэлцээтэй бол. Хадг�##�сан мөнгө хэзээ ч юунд ч хэрэг болно.
Юу ярина вэ.Үр хүүхдүүддээ ачаа тээр болохгүй явна гэдэг бол агуу буян.Бүр хөгшрөөд ирэхээрээ л жамаараа явж хөдөлж чадахаа болино.Аяандаа л асаргаа сувилгаа хэрэгтэй болно.75 наснаас хойш л өөрсдөө өгвөл ав,Бүр өөрөө хурааж хуримтлуулсан юм аа хармыэ сэтгэлгүй өвлүүлэхэд болно ш дээ.Мундаг ээж бна аа...
Больдоо хүүхдүүд нь адилхан амьдр�##�тай. Эрүүл байв�##� авахгүй ажиллах нь зөв. Хожим нас нь яваад өвдөж зовохоор мэдээж хүүхдүүд нь тус болно. Эрүүл үедээ өөрийгөө болгож чадаж байв�##� заав�##� авах �##�багүй. Хүн хөгшрөхөөр зөндөө өвдөж зовно. Чи юу ч мэдэхгүй хараагүй бол чимээгүй л бай.
Зочин
Танд эрүүл энхийг хүсэн ерөөе
Мундаг юм бэ?
Ясны л хөдөлмөрч мундаг хүн дээ. Эрүүл энхийг хүсье
Хүүхдүүддээ дараа болохгүйг хичээж яваа мундаг бна эрүүл энхийг хүсье
Ажил хийдэг тэтгэврийн хүнийг амьдаараа хатах мод . Хүүхэд хардаг нь гэрийн хорионд.гадаа нарлаад суугаад байдаг тагнуулынхан.асрамжийн газарт байдгийг нь бүх насаараа хоригдох ялтай гэсэн шог яриа байдгийн байна лээ. Муусайн ахмадуудаа доромжилж чадаж байгаан шүү өөрсдөө өтлөхгүй юм шиг муухай л юм даа
Нас харг�##�зах ямарч ажилд хүнийг авмаар бна,цөхүүлэхнээ байж нэгнийгээ дэмжиж нэгэндээ дэмтэй байя
Тэтгэвэр нь амьдр�##�даа хүрдэг бол олон хөгшчүүл ажил хийхийн оронд амарч гэрт суух байлаа
Тэтгэвэртэй биш, тэтгвэртээ гэд бичээч, эсвэл тэтгэвэрт. Сэтгүүлч хүн байж �##�даатай бичихээ боль. Сэтгүүлч та нар ард түмнийг соён гэгээрүүлэгч биз дээ
Тэтгэвэртэй биш, тэтгвэртээ гэж бичээч, эсвэл тэтгэвэрт. Сэтгүүлч хүн байж ?##?даатай бичихээ боль. Сэтгүүлч та нар ард түмнийг соён гэгээрүүлэгч биз дээ
Яанаа, энэ муу новшиын ёмарт тэгээд хүний бүтэн өдрийг хулгайлчаад 600 ханыг өгдөг юмуу , хар хулгайч хятадууд
600 нь тэтгэвэр нь мэдээж амьдр�##�д хүрэхгүй. Хүн настай болохоор эм их хэрэгтэй болно. Тэр нь ганцыг авахад л үнэтэй. Гэтэл эмч ганцхан эм бичдэггүй.
ХЯТАДАД ХУЛГАЙ БАРАГЛ БАЙДГҮЙШДЭЭ ХӨ
Тэнэг минь саяыг авдаг гэж бна.
Баяртай бна.ажилмаар санагдлаа.имарт дэлгүүрийн хамт олонд баяр хүргэж амжилт хүсэe
Ц�##�ин 600 мянга.энэ маш бага хадөлмөрийн мөлжлөг шүү.
И март ц�##�ингаа нэм
tsel zaluugaaraa baij ajillahad yahav dee. Manai eej 70 tai zvgeer suuhgui geed ajil hiiseer l baigaa
Сайхан хамт олон байна ажлын өндөр амжилт хүсье
Автобусанд бас 2 эмэгтэй нэг нь ажил хийдэг гээд нөгөөх нв ажиллах хүсэлтэй бололтой ярьцгааж байсан. Тэтгэврийнх.
Мундаг юмаа
За яах вэ.
Бүр барилга дээр ажилладаг 70 гарсан тэрийгээ хэвийн л зүйл гэж үздэг тэтгэвэрийн хүмүүс өчнөөн төчнөөн байгаа.
Харин хөдөөний улсууд энэ мэтчилэн хүүхэд хөгшидгүй хотыг дүүргэж байна даа.????????????