НИЙГЭМНийгэм мэдээ

Менингококк халдварын эсрэг вакциныг маргаашаас хийж эхэлнэ

Эрүүл мэндийн яамнаас менингококк халдварын эсрэг вакцины захиалга хийж, 2000 тун вакцины худалдан авсан ирэх долоо хоногоос вакциныг хийнэ гэдгийг ХӨСҮТ-өөс мэдэгдсэн.

Эдгээр вакциныг эхний ээлжид халдварын тохиолдлуудын ойрын хавьтлуудад болон эрсдэлт бүлгийнхэнд хийхэд хангалттай гэж үзсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллагууд дэгдэлт гарсан орнуудад вакциныг түгээдэг. Монгол Улсад менингококкын халдвар дэгдэлтийн хэмжээнд хүрээгүй учир сайн дурынхныг вакцинд хамруулахгүй. Харин эхний ирсэн 2000 тун вакцинд халдварын ойрын хавьтлуудыг хамруулах аж.

Менингококкын халдвар авсан нэг хүүхэд нас барсан. Харин манай улсад 1972-1974, 1994-1996 онуудад энэ өвчний өргөн хүрээтэй тархалт дэгдэж, жилд 3000 гаруй хүүхэд энэ өвчнөөр өвдөж, зуу гаруй нь нас барж байсан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button