НИЙГЭМНийгэм мэдээ

Зуднаар зарим сумдад зам гаргах трактор огт очоогүй асуудлыг онцгой комиссын дарга нь мэдэхгүй гэв

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ны ээлжит чуулганаар 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Ерөнхий сайд мэдээллийг сонссон.

Ерөнхий сайдын мэдээлэлд тулгуурлаж УИХ-ын гишүүн А.Ундраа өвжилтийн бэлтгэл ажлыг хөдөө аж ахуйн салбарын тайлан мэдээлэлтэй харьцуулан илэрсэн зөрчлүүдийг нээлттэй танилцуулсан юм.

Тэрбээр энэ үеэр, “Нэг жишээ дурдахад улсын хэмжээнд хадлан бэлтгэх ажилд нийт дугуйт 4280 трактор ажилласан гэх хэдий ч үүнийг 330 суманд хувааж тооцвол нэг суманд ойролцоогоор 10 гаруй трактор оногдож байна. Эдгээрийн сумууддаа хуваарилж зам гаргасан. Гэтэл өнгөрсөн өвлийн зуднаар олон суманд малын бэлчээр зам гаргах трактор байхгүй гэж иргэд олноороо гомдол гаргасан тохиолдол бүртгэгджээ. Тэдгээр сумуудад трактор яагаад очоогүй вэ. Үүний улмаас дээрх хөдөө аж ахуйн тоо баримтад эргэлзэж, хянан баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна” гэж мэдэгдсэн.

Иймд энэ талаар Улсын онцгой комиссын дарга Шадар сайд С.Амарсайханаас тодруулахад, “Надад ийм мэдээлэл ирээгүй. Гарсан зөрчил байхгүй” гэж мэлзэв.

Өнгөрсөн жил улсын хэмжээнд ихэнх нутгаар цагаан зуд болж, малчид малаа бэлчээх болон ойр зуурын хүнс авахаар сумын төв рүүгээ явах боломжгүй болсон. Энэ үед уг нь улсаас зам гаргах трактор явуулсан гэх мэдээлэл иргэдийн дунд яригдаж байж. Гэтэл нэг суманд нэг л зам гаргах трактор очсоныг зарим сумдын малчид баталж буй. Харин зарим сумдад бүр зам гаргах трактор очоогүй байгаа юм.

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бодит байдал
Бодит байдал

Хадлангийн трактор бол голдуу жижиг оврынх байдаг,харин цас ихтэй үэд зам гаргах трактор том оврын хүчтэй (Зам анги, уурхайд ажилладаг шиг ) байхгүй бол болдоггүй юм аа.

Дэл
Дэл

Хувийн өмч

Зочин
Зочин

Энэ гүлдгэр юугаа мэдэхэв дээ

зочин
зочин

хуваагаад идсэн үү

Холбоотой мэдээ

Back to top button