НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Жавхлан, Э.Бадар-Ууган нар өвлийн спортын наадамд оролцож явна

“Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадам БНХАУ-ын Харбин хотноо үргэлжилж байна.

Энэ сарын 14-ныг хүртэл үргэлжлэх тус наадамд нийт 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж буй. Харин манай улсаас спортын долоон төрөлд 28 дасгалжуулагчийн удирдлага дор 35 тамирчин оролцож байгаа юм.

Мөн тус наадамд Монголын төлөөлөгчдийн ахлагчаар УИХ гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын төлөөлөгчдийн ахлагчийн орлогч Д.Жаргалсайхан нар оролцож байгаа юм байна.

Тэдний хувьд өчигдөр өвлийн спортын наадамд оролцож буй уулын цана, гүйлтийн цанын баг тамирчидтай уулзаж, цанын спортыг дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Булган аймгийн Тэшиг сумын биеийн тамирын багш Ю.Соёлмааг “Олимпын алдар” одонгоор шагнажээ. Энэ удаагийн наадамд Ю.Соёлмаа багшийн дөрвөн шавь гүйлтийн цанын төрөлд эх орноо төлөөлөн ур чадвараа сорьж байгаа бөгөөд түүний бэлтгэн гаргасан шавь нараас Олон улсын хэмжээний мастер цолтой долоон тамирчин байгаа билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнсэн саарал хувцас өмсдөг нь ч юув дээ

Зочин
Зочин

Үнсэн саарал өнгө амжилт гаргахгүйн цондон доо.Хажуугаар нь Жавхлан юу вэ, гулгах гэж байгаа юм уу. Төгрөгийн ханш навс унаж байхад сангийн сайд нь зугаалаад явж байдаг.Ийм загасан толгойтой сайд гэж байдагаа.Хэлэх ч үг алга

Зочин
Зочин

Жавхлаан, зугаацах яахав. Төсөв юу болж байна аа?

Монгол эх хүн
Монгол эх хүн

Бүгд ийм цагаан өнгийн хувцас өмссөн бол цоглог гоё харагдах байлаа. Бусад нь хятад ажилчдын хувцас бөөндчихсөн юм шиг л харагдаж байна.Олон улсад оролцож байгаа,монголын нүүр царай болох монгол тамирчид шүү дээ.
Мэргэжлийн хувцас загварын зөвлөх гэж байдаггүй бололтой.Энгийн иргэд ч ингэж сэтгэхгүй дээ!Харамсалтай юмаа.

Зочин
Зочин

Барьж идээрэй, зүхээрэй, дайрч давшлаарай, эрлийз гэж хараагаарай. Ингэвэл цэвэр цусны монгол шүү.

Зочинолдох
Зочинолдох

нээх зураг хөрөг болсон жаргалтай амьтад

Зочинолдох
Зочинолдох

олигархууд мөншд худлаа юмуу ариун цагаан юм уу хуцав ха

Ариунаа
Ариунаа

Юун завтай ашигч юм бэ дээ.Оюунэрлэний оронд энэ Жавхланг огцруулмаар бгаамдаа

Зочин
Зочин

Улсын зардлаар явж байгаа байх лаа

Иргэн
Иргэн

Хувцас үнэн мэдрэмжгүй хариуцлагагүй байнаа

Холбоотой мэдээ

Back to top button