Бортээгийн лицензийг ЭТТ ХК эзэмшдэг гээд Д.Амарбаясгалан, “Админерал” дээр дахиад л нүдээ аниад өнгөрөх үү

“Админерал” гэж компанийн тухай мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд ороод хоёр жил өнгөрөх нь.
Тавантолгойн бүлэг ордын Бортээгт энэ компани нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгаа. Харин үүсгэн байгуулагч нь МАН-ын угшилд холбогдох хүмүүс.
Монгол талын хөрөнгө оруулагч болох “Моновант” ХХК нь МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн дүү Ц.Ламжав. Харин Ц.Чулуунзагд бол өнөөгийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай ойр шадар хүн.
Д.Амарбаясгаланг намын генсекээр ажиллаж байх үес тэд олон зүйлийг зөвлөлддөг байлаа.
Харин Монголд бизнес хийх амаргүй. Ялангуяа уул уурхайн бизнес эрхлэхэд нэг бол гадаадын дагнасан хөрөнгө оруулагч хэрэгтэй. Эсвэл “Энержи ресурс”, МАК, “Гацуурт” шиг том компани чадна. Үлдсэн боломж нь улс төрчдөд ойр байх явдал л юм.
Энэ утгаар БНХАУ, Хонг Конгийн сураггүй шахуу хоёр компанийн “Моновант”-тай нийлж байгуулсан ганц ААН яаж Тавантолгойн бүлэг ордоос газар, нүүрс авав. Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах тендерт ялав гэдэг сэжмийн цаана эрх баригч нам хийгээд Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нар гарч ирээд байдаг.
Энэ онцолж харах, улиг үгээр бол хардах бүрэн үндэслэл мөн бөгөөд анхлан учир холбогдлыг бичсэн манай редакцыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд шүүхэд өгөөд удаж байна.
Ард түмний шууд төлөөллийн байгууллагыг удирдаж байгаа хүн мөртлөө чөлөөт хэвлэлийг шүүхээр далайлгаж, нөгөө нүүрээрээ “Парламент ба сэтгүүлчид” гэсэн уулзалт зохион өч төчнөөнийг үрж, асгаж яваа.
Өнөөдөр үүнийг бичих гэсэнгүй. Харин энэ Засгийн газар стратегийн ордуудын 31 ба түүнээс дээш хувийг төр авах ёстой гэдэг Үндсэн хуульд суурилсан зарчмын хэлцэл хийхээр бэлтгэж, 2025 оны улс төрийг тодорхойлоод байна. Эхнийх нь Тавантолгойн орд болсон.
Тавантолгойн “өрөм” гэгддэг Ухаахудагийн 100 хувь “Энержи ресурс” эзэмшиж байгаа нь өдгөө сэдэв болж байна.
Харин Бортээг гэдэг хэсэгт нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр холбогддог “Админерал” компани газар эзэмшиж, үйлдвэр барьж байгаа. Гэрээт олборлогч ч гэж явдаг. “Стратегийн ордуудын 31 хувийг төр эзэмшье” гэсэн реформд энэ сэдэв хамаарах уу?
Нэн тэргүүнд энд ашиглалтын лиценз эзэмшдэг компанийн 31 ба түүнээс дээш хувийг төр авах асуудал яригдаж байгааг тодотгох хэрэгтэй.
Харин Бортээг дээр MV-016881, MV-011956 дугаартай хоёр лиценз бий. АМГТГ-ын нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзвэл, энэ хоёр лицензийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшиж байна. Тэгэхээр, Засгийн газрын хэлцэл энд хийгдэхгүй нь. Бортээгийн лиценз одоохондоо төрийн мэдэлд явна.
Лицензийг эзэмшдэггүй болохоор нь Засгийн газар “Админерал”-ын асуудлыг энэ удаа бас л тойроод өнгөрвөл зөв үү гэсэн зарчмын асуулт байна. Учир нь энэ нүүрсний сонсголоор хүртэл яригдаад өнөөг хүртэл аг жиг оргичихлоо.
Бортээгийн орд дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь дөрвөн гэрээт олборлогчтой. Тэдний нэг “Админерал” бөгөөд бусад нь “Монголиан контракт майнинг сервис”, “Таван хур”, “Спейшл майнинг сервис” ХХК-иуд билээ. “Админерал” Бортээгээс нүүрс олборлодог бол ЭТТ ХК-д ашгийнхаа хэдэн хувийг өгдөг юм?
Цаашлаад тэнд нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгаа. Тендер шударга явагдсан уу?Төрийн худалдан авах ажиллагааны сайтаас лав “Админерал”-ыг шүүж үзвэл “Тендерийн түүхгүй” гэж гарч ирдэг.
Мөн “Админерал”-ын хөрөнгө оруулагч болох БНХАУ талаас "Quzhou Longyuan Trading" Co.,Ltd, Хонг Конг талаас “Хонконг Руйшен Глобал Групп” компани ЭТТ ХК-иас 46.7 мянган тонн нүүрс авсан. Ямар үнээр авсан бэ? “Админерал” ХХК 2021 онд байгуулагдсан бөгөөд үүнээс өмнө тэр хоёр компани ЭТТ ХК-иас нүүрс авч байгаагүй юм билээ.
Дээрх мэдээллүүд бүгдийг ЭТТ ХК-ийн сайтаас 2023 оны дөрөвдүгээр сард цуглуулсан байдаг.
Д.Амарбаясгаланг манай редакцыг шүүхэд өгсний дараа баримт бэлтгэхээр дахин шалгахад бүгд байхгүй болжээ.
- Бортээгийн гэрээт олборлогчдын мэдээлэл
- Өнгөрсөн хугацаанд ЭТТ ХК-иас ямар ААН-үүд нүүрс худалдаж авсан зэрэг нь өдгөө харах боломжгүй байна. Түүнчлэн “Админерал” ХХК үндсэн сайт ажиллуулж байснаа ч хаасан байгаа юм.
Лиценз нь ЭТТ ХК дээр байг, харин тэр ордын газрыг эзэмшинэ, дээр нь үйлдвэр барина, нүүрс авна гэдэг бүгд тодорхой зөвшөөрлийн дагуу явдаг. Зөвшөөрөл өгсөн компанид нь МАН-ын дарга нар холбогдчихоор хэвлэл мэдээллийн байгууллага бичихээс яах билээ. Тэр дундаа “Админерал” ХХК байгуулагдсан 2021 он бол Д.Амарбаясгалан, Д.Чулуунзагд хоёрын намдаа ид хоршиж байсан цаг үе мөн юм.
Товчхондоо, ЭТТ ХК-ийг төр эзэмшдэг ч ЭТТ ХК-тай гэрээ байгуулаад нүүрс авдаг ААН-үүдийг ч шалгах ёстой!
Өнгөрсөн хугацаанд “Админерал”-ын зүгээс мэдэгдэл гаргахдаа ганц л өлгөж авмаар байр суурь илэрхийлсэн. Энэ бол Бортээгээс нүүрс олборлодоггүй, түншлэлээр тендерт шалгарч, зөвхөн баяжуулах үйлдвэр барихад оролцож байгаа гэсэн мэдээлэл.
Тодруулбал, Бортээгийн уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах тендерт МТАС түншлэл дагуу шалгарсан. “Админерал” ХХК энэ түншлэлийн нэг л гишүүн, зөвхөн баяжуулах үйлдвэр хариуцаж байгаа туслан гүйцэтгэгч. Өмнө нь хоёр удаа тендер зарлагдсан боловч оролцогч хүсэлт, материал ирүүлээгүй, мөн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлүүдээр цуцлагдаж байсан. Тендер гурав дахь удаагаа зарлагдахад “Админерал” ХХК нь дөрвөн компанийн түншлэлийн нэг болж оролцсон бөгөөд МТАС түншлэлээс өөр компани тендерт оролцоогүй. “Админерал” ХХК нь ямар нэгэн байдлаар нүүрс олборлодоггүй, хөрс хуулдаггүй. Нүүрсийг баяжуулаад буцааж өгнө, үүнийхээ төлбөрийг л авах гэрээтэй гэж мэдэгдсэн байдаг.
МТАС түншлэл гэж дээр дурдсан Бортээгийн гэрээт олборлогч болох,
- “Монголиан контракт майнинг сервис”
- “Таван хур”
- “Админерал”
- “Спейшл майнинг сервис” ХХК-иуд болж таарч байна.
Тэгэхээр энэ түншлэлийг сонирхож үзэхэд буруудах газаргүй.
Гэхдээ албан ёсоор лицензийг нь эзэмшээд, олон улсын зах зээлээс мөнгө босгоод нээлттэй ажиллаад явж байгаа хувийн хэвшлүүдийг шонд өлгөх нэг хэрэг. Харин төрийн мэдлийн лицензтэй уурхай дээр намын хамааралтай хүмүүс гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулна, тэднийг нүдээ аниад өнгөрөөнө гэдэг бас нэгэн хэрэг билээ.
Д.Амарбаясгалан хэчнээн “Би хамааралгүй, энэ бол гүтгэлэг” хэмээж, хэвлэлийг шүүхэд өгч яваа ч хөшигний ар дахь мэдээллүүд гэж бий. Үүгээр бол хуулийн байгууллагаас “Админерал”-ын хамаарал бүхий хүмүүсийг шалгасан, нэгжсэн л гэгдсэн. Д.Амарбаясгалан ч асуудлыг цэгцлэх гэж Ерөнхийлөгчтэй хүртэл уулзаж учирсан тухай сонсогдсон.
Овоо босгоогүй бол очиж суух шаазгай олдохгүй, Ухаа худгийг “Энержи ресурс” цагтаа сэтгэл амар авсан ч 10 гаруй жилийн дараа ч сөхөгдөх асуудал сөхөгддөгийг харлаа. Улс төр ээлж халаатай гэсэн үг. Өнөөдрийн улстөрчид хувийн хэвшлээ, бизнесийн бүлэглэлээ шалгаж байна. Ирээдүйн улстөрчид өнгөрсөн цагийн улстөрчдөө шалгавал “Админерал”-ын дурсагдан үлдэх түүх хэрхэхийг хэн ч хэлж мэдэхгүй юм.
М.ТЭНГИС
Хоёр жилийн өмнө анхлан бичиж байсан нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгж таарна
Новшийн луйварчин л их хурлын дарга гээд л
Энэ Амарбаясг�##�ан гэгч бол Жасрайн хүү Жанцангийн татаасаар ман д шург�##�сан нэг муу гөлөг, боловсрол бол таг, хулгай хиЙхдээ уургын морь. БОР ТЭЭГИЙН ОРДЫГ АДМИРАЛД НУУЦ ХУВЬТАЙ, ХУЛГАЙЧ МӨН ШҮҮ.
Амарбаясг�##�ан Намбарын Энхбаярын дэмжлэгээр дээшилсэн гэж ярьдаг юм. Худлаа л лав биш дэг.
Тэднийхний татаас болохоор л одоо Ариунзаяаг нь татаад явдаг юм байна л даа
Амарбаясг�##�ан хулгайч чинь нүүрсний хулгайн заг�##�майлсан эцэг шүү дээ, харин энэ удаа хойд т�##�ын тээгийнх нь сангийн сайд Жавхлангийн эзэмшлийг яагаад дурсаагүй өнгөрөв, эгүүрийн сэтгүүлчид манын 2 мега том дайсантай зэрэг байлдахаасаа айв уу?
ih gariin luivarchin um shigee
Жунай 2-н хага баяжсаныг намынхан нь ч шагширдаг. Нүүрсний хэргийг Хүүк, Дамраа нар л гацааж байгаа. Дамраагийн нүүрсний мөнгөөр нь ну а Обуна мэт яашка нар нь их туйлсан даа. Admineral stands for Amarbayasgalan Dashzeveg Mineral kkk
Хятадын т�##�ын хөрөнгө оруулагч Хасаа маш сэжигтэйгээр амиа �##�длаа. Монголын хууль хүчнийхэн маш хурдан яаран сандран чандарлаад явуулжээ. Ах нь бол �##�уулсан гэж байна гэсэн.
Өө хөөрхий тэр хүн нь нас барчихсан уу
Хара�##� идсэн 30-ГЭРБҮЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ АРХИНИЙ АЛУУРЧИНЬ ОДЖАРГАЛ ХУЛГАЙЧ АААС ЭХЛЭЭД УХАА-ХУДАГ УУРХАЙГ ЯАРАЛТАЙ БУЦААЖ АВ !!!! .ТОНУУЛЧ, ДЭЭРЭМЧИНЬ. АЛУУРЧИНЬ БИД ХУВЬЦААГАА Ч АВМААР БНА
Гүлдгэр Амарбаясг�##�анг �######�уулахсан
Энэ новшнуудаас эхнээс нь ганц нэгийг буудв�##� эд �######�на ард түмэн үүнийг хийхээс өөр аргагүй.
Амарбаясглан бүхэл бүтэн Монгол улсын хууль тогтоох дээд байгуулгын дарга ард түмний төлөө улс ороны төлөө хоёргүй сэтгэлээр ажилах ёстой байт�##� эх орон ард түмнээсээ гадныхантай нийлж хулгайлаад тэрийгээ авч үлдэх гэж ёрөнхийлөгч хүрэлсүхтэй уулзаад ёрөнхийлөгч болох хүн яах уу эдгээр улсууд монгол ороны хүн ардын төлөө бна уу эсрэг ажилаад бна уу . Эсвэл �##�бан туша�##� улс төрийн давуу байд�##�даа ашиглаад эх ороны эёрэг ажилаад бна уу баяжих ажилгаа юу , эс бол тусгаар тогтнолд аюул учруулаад бна уу
Янз янзаар хэлүүлж байхаар ш�##�гуулчих хэрэгтэй энэ том дарга.
Бортээгийн орд чинь атар онгон хэвээрээ өвс ногоо ургаад м�##� сүрэг бэлчээд ямар ч нүүрс энэ тэр гараагүй байхад хулгайлсан гээд хүн гүтгээд байхаа болинуу!!!
Цэлийсэн гөлөг энэ Амарбаясг�##�ан Хамаг хулгай үл бүтэх юмыг хийж байгаа Үхэж д�##�д ороосой
Gishuun Ganbaatar Uih iin dargad ogt hamaa alga gsn
АДМИНЕРАЛ = АМАРБАЯСГАЛАН + Д + МИНЕРАЛ
Админёр�##�ын боос нь амиа хорлосон гээ биздээ. Маш но- той !!!