Гэмт хэрэг

"Ногоон автобус"-ны шүүх хурал арав дахь өдрөө үргэлжилж байна

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуяг, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын 24 хүнд холбогдох "Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр арав дахь өдрөө үргэлжилж байна.

Он дамнан хойшилсоор ирсэн тус шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм.

Нэг бүр нь 339 сая 646 мянга 535 төгрөгийн үнэтэй BS 106 гэсэн автобусыг шаардлага хангасан эсэхийг шалгаж, төрийг төлөөлж автобус худалдан авах уу, авахгүй юу гэдгийг шийдэх нь Нийслэлийн алба хаагчдын мэдэл байв.

Гэвч хөдөлгүүрийн зөрүүтэй, техникийн шаардлага хангаагүй автобусыг төрийн мөнгөөр худалдан авч, акт үйлдсэн байдаг.

Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар нараас гадна ажлын хэсгийн гишүүд анхаарал татдаг. Тэд шүүх дээр өгч буй мэдүүлэгтээ "Бид юун дээр гарын үсэг зурж байгаагаа огт мэдээгүй" гэж дурдсан нь анхаарал татсан.

Ажлын хэсгийн тус гишүүдийн талаар бэлтгэсэн мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 13, 2025 13:48

Ингэж сунжирч сунжирч ард түмэн буруутай болоод дуу�####�г монгол улсад хууль шүүх дарга хулгайч нар эс үйлчилдэг ард түмэн та нар яах гэж шинэ автобусанд сууна гэсэн тэр чинь гол буруутан гээд шүүх шийднэ

Холбоотой мэдээ

Back to top button