Н.Учрал: Нүүрсний үнэ унасантай холбоотойгоор Биржийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын гэрээг УИХ-аар соёрхон батлуулахаар өргөн барьсан билээ. Энэ хүрээнд Биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ дурдлаа.
Тэрбээр “Дэлхийн улс орнууд шинэ арга замуудыг эрэлхийлж байгаа. Монголын хувьд нэгдмэл төрийн байгууламжтай улс хэдий ч нутгийн өөрөө удирдах байгууллагыг иргэд өөрсдөө сонгож, шийдвэрлэдэг эрх зүйн орчинтой. Энэ цаг үед мега төслүүдээ хөдөлгөх, экспортоо нэмэгдүүлэх, шаардлагатай хууль тогтоомжийг эргэн харах нөхцөл байдал үүсэж байна. Манай нүүрсний үнэ унаж байна. Иймээс цаашид Биржийн тухай хуульд тодорхой өөрчлөлт хийж, энэ асуудалд анхаарч ажиллана. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг пүрэв гарагт хилийн боомтуудад ажиллана. Биднээс шууд хамааралгүй олон улсын нөхцөл байдлаас шалтгаалсан асуудал үүсэж байна. Тэгэхээр энэ асуудлаар Сангийн сайд мэдээлэл хийх байх. Төсөвт одоохондоо тодотгол хийх нөхцөл үүсээгүй байгаа. Төсөв дээр зохицуулалт хийх бүрэн боломжтой гэж харж байна” гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төсөв 40 хувь тасрах нь ойлгомжтой болсон..сагсуураад нүүрсний үнээ дэндүү өндөр тооцсон..нүүрс зэсийн үнээ багаар тооцож төсөвөө бодох шаардлагатай байдаг..мэргэжлийн хүмүүс биш хөөргөн сагсуу хөдөөний з�##�уус улсыг удирдаж эрх мэдэлдээ сагаж байна..гэхдээ энэ байд�##� засарна..хятад европтой эдийн засаг болоод улс төрөө зохион байгуулах, зөв ардчилсан улс болох т�##�аар нягт хамтран ажиллах хэрэгтэй байна..26 онд ээлжит бус сонгууль болох магад..украйны дайнаас бүх вм хамаарана...монголчууд украйны дайныг бүх т�##�аар дэмжих шаардлагатай
Урт наслах олигтойхон хууль хийгээч .байнга л өөрчлөөд байх юм .Үндсэн хуулиа хүртэл сонгуульд өөрчилдөг ийм улс манайхаас өөр байхгүй байх шүү. Ингээд байхаар манай эдийн засаг байтугай улс төрийг ч гадныхан тогтворгүй гэж харах байх шүү.
ТУВААНЫГ �######�УУЛ ХОГИЙН УРВАГЧ ШААР
Одоо бүүр төвлөрсөн төлөвлөөгт эдийн засагтай болгох гээд улайрч байгаа юм уу?
Хуулийг боловсруулахдаа энэ бүгдийг тооцсон, хашир хүмүүсээр хонуулж, урт насжилттай хууль хийж баймаар бна.
Эдийн засаг, нийгэмд ямар нэгэн асууд�##� тулгарахад нөгөө хуулиа л өөрчилье гэх юм даа. Ажилд арай л хөнгөн хуумгай хандаж бна даа.
Хянуулж