Г.Хосбаяр гишүүн яармагт барьсан барилгынхаа талаар "мэдэхгүй" гэв

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр нарын 16.8 тэрбумыг спорт цогцолбор барих нэрээр "балгас" болгосон хэрэг АТГ-т гацсан талаар бид өмнө нь сурвалжилсан. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.
Тодруулбал, Зүүн Азийн залуучуудын II наадмыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд яармагт шинэ спорт цогцолбор барихаар болсон байдаг. Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутагт шинэ спорт цогцолбор барих ажлыг Нийслэлийн захирамжаар Б.Тамираар ахлуулан байгуулсан "Улаанбаатар спорт менежмент" гэх ТӨХК байгуулж хариуцан ажилласан.
Улмаар Б.Тамир нь спортын цогцолборын барилгын ажил гүйцэтгэх гэрээг ӨВМТХ гэдэг аж ахуйн нэгжтэй байгуулсан. Энэ нь одоогийн УИХ-ын гишүүн Г.Хосбаярын удирддаг компани. Г.Хосбаяр, Б.Тамир нар нь найзууд гэгддэг.
Хожим Б.Тамир, Г.Хосбаярт давуу байдал бий болгож, хариуд нь найз О.А-ынхаа дансаар дамжуулж гурван удаа нийт 194 сая гаруй төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэмээн яригдаж 2023 оны наймдугаар сард Б.Тамирын гэр, албан өрөөнд нэгжлэг хийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байв.
Харин спорт цогцолборын барилгын ажлыг УИХ-ын гишүүн Г.Хосбаярын ӨВМТХ гэдэг аж ахуйн нэгж 2020 онд эхлүүлсэн.

2022 оны есдүгээр сард НИТХ-д тайлагнаснаар барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байсан. Гэвч баригдаж байсан тус барилгын дээвэр нурж, удалгүй барилгыг барьж байсан удирдлагууд нь хэрэгт холбогдсоноор 2022 оны арваннэгдүгээр сард барилгын ажил бүрэн зогссон.

Мөн барилгын ажил нь зогсоод гурван жил болж буй тус балгасыг бариулахад нийтдээ улсын төсвийн 16.8 тэрбум төгрөгийг зарцуулсан. Үүнээс хагас баригдаад орхигдсон хэсгийн барилгын ажилд 11.9 тэрбум зарцуулагдсан. Харин нь барилгын ажилтай холбоотой хэрэг АТГ-т гацсан хэвээр байгаа гэх мэдээллийн бид өмнөх сурвалжилгын үеэр эх сурвалжаас тодруулан хүргэж байсан билээ.
Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын Г.Хосбаяраас тодруулга авахад дараах хариултыг өглөө.
Видео:
-Та ӨВМТХ гэдэг аж ахуйн нэгжээрээ яармагт нэг спорт цогцолбор барьж эхлүүлсэн байдаг. Тэр барилгын ажил нь зогсоод гурван жил болсон байна. Энэ барилгыг цаашид үргэлжлүүлэх үү. Ямар шийдэл байгаа вэ?
-Би одоо наад барилгын ажилд чинь хамааралгүй. Одоо тэр хариуцсан компаниас нь асуусан нь дээр байх.
-Таны эхлүүлсэн барилгын ажил шүү дээ. Та уг барилгын ажилтай холбоотойгоор хэрэгт бас нэр холбогдсон байдаг?
-Би барилга гүйцэтгэх эрх авахад гарын үсэг зурсан нь үнэн. Харин одоо тус компаниас гарсан. Та нэр тэр шалгагдаж байгаа хүмүүсээс нь асуу. Хэрэг нь одоо шүүх дээр явж байгаа байх.
-Компаниас гарсан гэж. Энэ таны компани биш юм уу. Та энэ компанид ямар албан тушаал хашиж байсан юм?
-Би гүйцэтгэх захирал нь байсан. Одоо гарсан.
-Та барилга гүйцэтгэх гэрээ байгуулсан Улаанбаатар менежмент ТӨХК-ийн тухайн үеийн захирал Б.Тамиртай найз гэдэг үнэн үү?
-Би түүнийг танихгүй. Холбоо хамаарал байхгүй.
Г.Хосбаяр гишүүн яармагийн спорт цогцолборын хэрэгт холбогддог ӨВМТХ гэх ААН-ээсээ гарсан гэж хариулсан. Харин шалгаж үзэхэд түүний хамаарал бүхий компанийн нэр дээр тус ААН байна. Тэгэхээр гишүүний бидэнд өгсөн мэдээлэл худал болж таарч байна.

Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Найзаа танихгүй хүн муутай нөхөр байна
Ард хууль зүйн сайд Алтангэрэл бгаа. Хэн ч яаж ч чадахгүй эээ
Хойшид ийм хариуцлаггүй хүмүүст ажил өгөхөө болимоор юм. Ийм байж хийж бүтээж яваа хүмүүстээ атаархаж гутаахаа ч болимоороо!
Энэ ямар л�##�рын худ�##�ч пи�####� вэ
Ар байхад
Зүгээр л юу ч болоогүй юм шиг худлаа яриад асуудлаас бултчихад хэн ч яаж ч чадахгүй
Гишүүн болчихоор хийсэн хэргээ хаачина, татвар төлөгчдийн мөнгө хөрөнгийг идуж ууснаа цайруулчихна гэж боддог юм байх даа
126 эрхэм гишүүн гэдэг маань иймэрхүү л сайн эрүүд айгаа шүү дээ.
Luivarchid ulsiin ajild zartsuulj bg mungiig husaad heregt oroh bolhoor ulsiin ih hurald gishuun bolj haldashgui gedeg neriin dor amidarch suraad bndaa , odoo ene 4 jil duusaad hereg n haagdsan h bizdee , mungu hend ochiv gedeg sonirholtoi onisogo l uldeh biz !