ЭДИЙН ЗАСАГ

Хоёр сарын дотор инфляц 0.7 нэгж хувиар чангарч 10.3 хувьд хүрлээ

Оны эхний нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 9.6 хувь буюу нэгдүгээр сараас 0.6 нэгж хувиар өссөн билээ. Төв банкны зүгээс энэ оны инфляцын богино хугацааны төсөөллийг танилцуулахад он гарснаас хойш импортын барааны үнийн өсөлт голчлон нөлөөлсөн бөгөөд хүнсний бус импортын бараа буюу хувцас, бөс бараа, гэр ахуйн бараа, автомашины тээврийн импорт жин дарсан хэмээн мэдээлсэн юм.

Харин гуравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 9.6 хувь, Улаанбаатар хотод инфляц 10.3 хувьд хүрсэн хэмээн Монголбанк мэдээллээ шинэчилсэн байна. Цаашид дотоодын мах, махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх дүр зурагтай байгаа бөгөөд үүнийг дагаж инфляц ч мөн дагаж өсөхөөр байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 19, 2025 17:14

Инфляцаа тавиад туучиждээ

Холбоотой мэдээ

Back to top button