Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Рио Тинто болон Оюу толгойн удирдлагууд уурхайд хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл, УИХ-ын гишүүдийг Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм тэргүүтэй удирдлагууд Оюу толгойн уурхайд хүлээн авч, үйл ажиллагааг танилцууллаа.

“Оюу толгой” компани дэлхийд тэргүүлэгч зэсийн бизнесийг цогцлоох замналдаа эргэлт буцалтгүй орсон энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай танилцсан нь чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. 2025 онд уурхайн олборлолт өмнөх оноос 50%-иар нэмэгдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэл эрчимтэйгээр өсч, дараагийн дөрвөн жилийн хугацаанд гүний болон ил уурхайгаас жилд дундажаар 500 мянган тонн зэс (100%-ийн цэвэр металл) үйлдвэрлэх төлөвт шилжин ажиллаж байна. Ингэснээр, Оюу толгой энэ арваны төгсгөл гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгойн уурхайтай танилцах үеэрээ, ”Оюу толгойн нөөцийг баялаг болгон хувиргаж, улс орон, ард түмэндээ үр өгөөж болгон хүртээхэд хүчин зүтгэж буй 20 гаруй мянган монгол залуус Та бүхнээр бахархаж байна. Монгол залуустай мөр зэрэгцэн ажиллаж, эрдэм мэдлэгээ хуваалцаж байгаа гадаад, дотоодын мэргэжилтнүүддээ бас талархаж байна” хэмээн онцоллоо.
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ үеэр, “Оюу толгойн уурхайгаас олборлож буй зэс нь хүн төрөлхтний ногоон хөгжилд Монгол Улсын оруулж байгаа үнэтэй хувь нэмэр төдийгүй, энд хэрэгжүүлж буй байгаль орчны чиглэл дэх үйл ажиллагаанууд нь Монгол Улсын Ерөнхийлөгч таны санаачилсан олон төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж буй бодит жишээ юм” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга дор хэрэгжиж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг Оюу толгой компани “100 сая мод өвлүүлэн үлдээе”, “Монголд үйлдвэрлэв”, “Гүнээсээ хайрлая” зэрэг хөтөлбөрүүдээрээ дэмжин ажилладаг.

Тодруулбал,“Цэнхэр алт” үндэсний чуулгантай зорилго нэгтэй “Гүнээсээ хайрлая” усны мэдээллийн аяныхаа хүрээнд усны зүй зохистой хэрэглээ, дахин ашиглалт, газрын доорх усны ач холбогдлыг олон нийтэд таниулах, нөөцийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон салбарын бусад байгууллагатай дөрөв дэх жилдээ хамтран ажиллаж байна.
Мөн импортын бүтээгдэхүүнийг орлох “Монголд үйлдвэрлэв” хөтөлбөр болон орон нутгийн жижиг дунд бизнесүүдийг дэмжих бодлого нь “Цагаан алт” үндэсний хөтөлбөртэй уялдан, үндэсний үйлдвэрлэчдийн аюулгүй ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, байгаль орчны стандартыг нь сайжруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн, олон арван ажлын байрыг бий болгохын сацуу Монголд шинэ технологийг нэвтрүүлсээр байгаа юм.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компаниас 2022 онд санаачилсан “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрөөр мод тарьж ургуулах, ойжуулалтын ажлын бэлтгэл, боловсон хүчин, мод үржүүлэг, ойн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэн, нөөц, бааз суурийг нь бэхжүүлэх ажлуудыг хийсээр байна.
“Оюу толгой” компани олон улсын нөхцөл байдал, эдийн засгийн ирээдүйн төлөв болон ногоон ирээдүйг цогцлоох хүчин чармайлтад “Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе” стратегиа уялдуулан, дэлхийд тэргүүлэх, аюулгүй, тогтвортой зэсийн бизнесийг цогцлоон, хувь нийлүүлэгчид болон оролцогч талууддаа үнэ цэн бий болгож, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд хувь нэмэр оруулж байна.

Үйлдвэрлэл болон цаашдын төлөв:
- Уурхайн нэн чухал дэд бүтэц, бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийснээр олборлолт улам эрчимжиж байна. 2024 онд манай гүний уурхай бүх өргөтгөл, хөгжүүлэлтийн зорилтууддаа бүрэн хүрсэн. Тухайлбал, Panel 0-ийн бүтээн байгуулалт дуусч, 3, 4-р босоо амны агааржуулалтын систем ашиглалтад орсон. Нийт 124 хүдэр буулгуур төлөвлөсөн хугацаанаас өмнө амжилттай хийгдэж, мөн аравдугаар сард гадарга руу хүдэр тээвэрлэх туузан дамжуургыг анхны туршилтыг хийсэн юм.
- Дэлхий дахин ногоон эрчим хүч рүү шилжиж байгаа энэ цаг үед цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний гол түүхий эд болох зэсийг Монголд үйлдвэрлэж байгаа нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын оруулж буй хувь нэмэр юм. Оюу толгойн уурхай үйлдвэрлэлийн оргил үедээ өдөр бүр ойролцоогоор 17,000 цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэсийг үйлдвэрлэнэ.

Эдийн засаг, нийгмийн үр өгөөж (2024 оны эцсийн байдлаар )
- Рио Тинто Оюу толгойд 2023 оны байдлаар нийт 16.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна.
- 2010 оноос хойш 12.1 их наяд төгрөгийн татвар төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлсэн.
- 2010 оноос хойш дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 47.4 их наяд төгрөг хүрээд байгаа. 2024 оны дөрөвдүгээр улиралд 1,044 гаруй ханган нийлүүлэгч Оюу толгойд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэн ажиллаж байна.
- Монгол Улсын топ 100 компанийн 30 нь Оюу толгойн ханган нийлүүлэгч бөгөөд Оюу толгой нь өнгөрсөн жилүүдэд улсын хөгжилд хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуй нэгжүүдийн жагсаалтыг тогтмол тэргүүлж байна.
- Оюу толгойд орж ирсэн нэг ам.доллар тутам нь эдийн засагт 1.43 ам.доллар болж шингэдэг (МУИС, 2018)
- Хөрөнгө оруулалтын хамааралтай ДНБ-ий өсөлтийн 1/3 нь Оюу толгойгоос хамааралтай байна. (СЭЗИС, 2024)
- Оюу толгойгоор дамжин Рио Тинто компанийн блокчлон олборлох технологи, 150 жилийн хугацаанд хөгжүүлсэн менежментийн туршлага Монголд нутагшиж байна. Энэ нь зөвхөн уул уурхайн салбар гэлтгүй хамтран ажилладаг олон компанийн төлөвлөлт, менежментийг шат ахиулахад түлхэц болсоор байна.
- Оюу толгойн ажилтнуудын 97.5 хувь нь монголчууд бөгөөд нийт 20,000 гаруй хүн Оюу толгойд ажиллаж байна. Монголын уул уурхайн салбарын боловсон хүчнийг дэлхийн түвшний мэргэжилтэн болгон бэлтгэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хамгийн өгөөжгүй өөдгүй компани даа баяр тэргүүтэй улсууд л баяжсан байх түүнээс ардууд яагаач үгүй шүү
Зүгээр л дээрэмчид
Ерөнхийлөгч.өөрөө очоод.баярлаад бгаа.юм уу. Энэ луйварчин компаныг хөөж гаргаач
Юу болоод бна аа
Vu ch ogohguiee Ovu tolgoi gadniihan bayjaad mongolchuud vu ch hurtehgui MAN bga tsagt
Энэ ГХЯ -ны сайд нэр зүүсэн Батцэцэг гэх авгай үнэхээр аймаар сонин хүн юмаа. Одоо мөн л ерөнхийлэгчийг дагаад мэлийгээд явж байх юм. Хайран яам. Бодлого �##�дагдлаа. Энэ эмэгтэй казинод Хүрэлсүхтэй хамт ганцаараа эмэгтэй хүн явж байсан бол одоо МСS -ээс сонгуулийн үед хандив авсан хүн мөн л энэ эм ганцаараа байсан. үнэхээр з�##�ь мэх нь дэндсэн аймаар хүн юмаа.
Монгол Улс Оюутолгойд 18 тэрбум долларын өртэй байгаа нь хүчин төгөлдөр гэж Лу.Гантөмөр сайд хэлсэн штээ, хэдхэн хоногийн өмнө