Нийгэм мэдээ

Гэр бүлээс гадуурх харилцааг хуульчлах саналд 5,544 иргэн гарын үсэг зураад байна

Гэр бүлээс гадуурх харилцааг хуульчлах зорилгоор иргэдээс санал авч, цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн. Хэрэв энэ саналыг дэмжиж 100,000 иргэн гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэнэ.

Тодруулбал, гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж нөхөр /эхнэр/-т

  • баригдсан нотлогдсон,
  • гэр бүл салалтад шууд нөлөөлсөн,
  • сэтгэл санааны хохирол учруулсан гуравдагч этгээдэд мөнгөн торгуулийн шийтгэл /5'000'000₮-10'000'000₮/ цаашлаад тодорхой хугацаатай баривчилгаа, албадан хөдөлмөр хийлгэдэг болох зэргээр санаачлаад буй.

Энэ харилцаа хуулиар хязгаарлагдсанаар хүмүүсийн ухамсар буруу үйлдэлд нөлөөлж гэр бүлээс гадуурх харилцаа буурна. Гэр бүл салалт багасна гэж үзсэн байна. Мөн хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудалд ахиц гарна гэж үзжээ.

Одоогоор уг саналыг дэмжиж 5,544 иргэн гарын үсэг зураад байна.

Д.УЛСАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Оюунтуяа
Оюунтуяа

5 10 сая ийн төлөө бол ямар ч гэр бүл юу ч зохиож залилан хийж байгаадгүй гээх үднээс 5 10 жил хорих ял нь дээр гэж үзээж байна албадан ажил хийлгэх гэх мэт

тогтох
тогтох

Хошин шог ийм балай юм ярьж санаж байхаар өөр хийх шударга болгох юм алга уу бүх зүйлийг хааж боож татвар дүрмээр дарамтлахаа боль эрх чөлөөт нийгэм гэсэн яалаа дарангуйлагчид уу ИДЭЖ УУХАА БАГАСГАЖ ИРГЭДИЙГ САЙХАН АМЬДРУУЛАХ АРГАА БОД

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт

..Арчаагүй санаа..ХӨГИЙН хүмүүсийн бүтэлгүй амьдрал..

Зочин
Зочин

Ямар нэг арга хэмжээ авахгүй бол тамтагаа алдсан сэдэв манай аав гэхэд араар тавилтын мастер

Зочин
Зочин

Өс санасан 5000

Зөв дөө хө, ийм л ажил хийж чадах нам засаг даа
Зөв дөө хө, ийм л ажил хийж чадах нам засаг даа

Улсын төсвийн татварын орлогыг бүрдүүлэхэд далайд дусал нэмэр

Зочин
Зочин

Дэлхийд байхгүй хууль

Холбоотой мэдээ

Back to top button