Цагдаа, дотоодын сургалтын нэгдсэн төв процессын дахин инженерчлэл хийлээ

Цагдаа дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд процессын дахин инженерчлэлийг хийх, чиг үүргийн давхцалыг арилгах, бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр дахин инженерчлэл хийлээ.
Ингэхдээ ЦЕГ-аас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний эхлэлийг манлайлж Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв процессын дахин инженерчилсэн байна.
Тус ажлын хүрээнд ерөнхий, үндсэн, дэд чиг үүргүүдийн тодорхойлж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран зөвлөх үйлчилгээ авч ажилласан аж. Цаашид эдгээр тодорхойлсон үйл ажиллагааны процессыг Цагдаа, дотоодын сургалтын нэгдсэн төвийн удирдлага, алба хаагчид улам боловсронгуй болгох, шинэчлэн сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр манлайлан ажиллах зорилтыг тавьжээ.
Энэхүү ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зөвлөх үйлчилгээ авч бүтээмж, үр дүнг нэмэгдүүлэх аргачлалын дагуу мандатын болон орчны шинжилгээ хийж эдгээр мэдээлэлд үндэслэн байгууллагын процессуудыг шинэчлэн тодорхойлж, баримтжуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.