Нийгэм мэдээ

Mongol HD: “Мобиком”-ын автомат мессежид алдаа гарсан ч санал хэвийн тоологдсон

Mongol HD телевизээс зохион байгуулдаг “Ододтой бүжиглэе” шоуны ээлжит дугаар өчигдөр /2025.04.27/ үзэгчдэд хүрлээ.

Энэ удаагийн дугаарт оролцогч Х.Сумъяадорж хасагдсан юм. Шалгаруулалтыг дугаар бүрд үзэгчдийн мессеж санал хураалт болон шүүгчдийн онооны нийлбэр дүнд үндэслэж хийдэг.

Харин өчигдөр Х.Сумъяадоржид санал өгөхөөр мессеж бичихэд “Буруу дугаар луу бичсэн байна” гэх хариу өгч байсан талаар үзэгчид сошиалд мэдээлж байгаа. Үүнээс улбаалж, Mongol HD мессеж саналыг тоолдог уу, хэнийг хасах нь урьдчилан шийдэгдсэн байдаг уу зэрэг хардлага үүсэв.

Энэ талаар Mongol HD телевизийн маркетингийн ажилтантай холбогдон тодруулахад, “Манай мессеж санал хураалтад хөндлөнгийн аудитын компани хяналт тавьж, ажилладаг. Өчигдрийн хувьд Mобиком сүлжээнд доголдол үүссэн. “Таны саналыг хүлээн авлаа” гэдгийн оронд “Буруу дугаар байна” гэж алдаатай хариу илгээж байсан. Харин санал тоологдсон бөгөөд бид үүнд үндэслэн шалгаруулалтаа хийсэн. Мобикомын зүгээс энэ талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэх хүлээлт бий, үүнээс өмнө бидний зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зохисгүй” гэж хэллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 28, 2025 10:21

За тэгээд саат�##� гарсан бол ганц хүний биш бүх хүний сан�##� л адилхан тоологдохгүй биз дээ. Өчигдрийн хувьд энэ з�##�уу тааруу бүжиглэхийн хувьд тааруу байсан. Бас харьцаа хандлага нэг л сонин з�##�уу бна лээ. Ийм болчихсон юмуу ийм болоод бгаа юмуу бүү мэд. Уул нь өмнө тоголсон кинонуудаас нь хараад даруухан дажгүй хүү юмуу даа гэж харж бсан. Яг энэ тэмцээн дээрээс харсан нэг л бишээ. Өөрөөсөө л болсон л гэж бодож бна.

Зочин
Зочин
4 сар 28, 2025 13:47

Ugaasaa umnu n bvjig n bolod yg newtrvvlger gargachad sanal hudlaa ywuulj vzegchdes mungu saadag.. uuruur helbel ylagch ali ert songogdsn bgaa

Холбоотой мэдээ

Back to top button