"Элэг"-ний төв өнөөдрөөс ажиллахгүй, иргэд Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн харьяа эмнэлэгт үзүүлнэ

2025 оны төсвийн тодотголоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийслэлийн өмчийн зарим эмнэлгийн барилгыг засварлаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шийдвэр гарсан.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-д их засвар хийхээр болсон билээ. Тус клиник төвийн тусламж, үйлчилгээг өнөөдрөөс засвар дуустал Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах салбар амбулаторид/иргэдийн нэрлэж заншсанаар 10 буудлын эмнэлэг/ үзүүлж эхэллээ. Засвар, шинэчлэлийн талаар “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийн гүйцэтгэх захирал А.Дэлгэрбаяр “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын салбар хяналтын байцаагч нарын дүгнэлтээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.
Ийнхүү их засвар, шинэчлэлтийн хүрээнд гадна, дотор тохижилтыг орчин үеийн хэв маягтай болгохоос гадна шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Цаашид эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлж, хүүхдийн 100 ортой тасаг, 12 төрлийн кабинет, дотрын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна” гэв.
Нийслэл өмчөө авч, тус төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг өнгөрсөн гуравдугаар сард томилжээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТАЛИЙГААЧ ХАТАНБААТАР ХААШАА ОДОВ ХӨӨРХИЙ ЭХ ҮҮСВЭРЭЭСЭЭ САЛЛАА ОЛОН ЖИЛ ХЯНАЛТГҮЙ ГАНЦААРАА ЦУСЛААД МИНИЙ ЭРХЭМСЭГ ДҮҮ НЯМБААТАРЫН ЗЭВҮҮ ДУРГҮЙ ХОЁРЫГ ЗЭРЭГ ХҮРГЭЭД ТАЛИЙЧЛАА ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕЭ ХАТНАА ОЛЗЫГ ОЛУУЛАА ГЭЖ СОНСООГҮЙ ЮУ? ТЭГЭЭД ЧИ ХҮЙТЭН ЦАРАЙЛЧААД БАС ДОПИНГ ГЭЖ ДӨВЧГНӨӨД БААХАН МӨНГӨ ЦОХИЛОО ГЭНЭТ ИХ ИДЭЭД ЭРГЭЭД ЮУ Ч ҮГҮЙ БӨӨЛЖӨӨД ГАРГАЧИХЛАА ХОХЬ ЧИНЬ ДЭЭ МУУ ХУВАЛЗ БАЯНӨЛГИЙН САГСАЙ СУМАНД БАГА ЭМЧЭЭР ЯВУУЛЬЯА ЧАМАЙГ ЯАЖ ГУДАМЖИНД ХАЯХ ВЭ?
Ямар Муухай хорсол тээнч вэ
Энгэр түшүүүлсэн нь олон доо