Нийгэм мэдээ

Үйл явдал: Хүн ам дахь шүдний өвчлөлийг 50 хувьд хүргэх шинэ арга замыг танилцуулна

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

9:30 цагт: “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал Монгол дахь тусгал” хэлэлцүүлэг Новотелд болно.

9:40 цагт: “Шүүхийн цахимжуулалт ба хэвлэл мэдээлэл” санал солилцох уулзалт ШЕЗ-ийн байранд болно.

11:00 цагт: Монголын Үндэсний номын санд хэрэгжиж буй “Бүтээлч байгаль” төслийн танхимын нээлт болно. Холбогдох утас: 98111719, 88867578

11:30 цагт: Юргана индастри ХХК-иас монгол орны бүс нутаг бүрийн хөрс, усны онцлогт тохирсон шүдний 00-г судалгаанд суурилан хөгжүүлж хэрэглэснээр ард иргэдийн 95 хувьд тархаад байгаа шүд цоорох өвчлөлийг 50 хувь хүртэл бууруулж, урьдчилан сэргийлэх бүрэн боломж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.

12:00 цагт: Зураач Б.Баярт-Одын “Баян Монгол” уран бүтээлийн үзэсгэлэнг Монгол Уран зургийн галерейд нээнэ.

-Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад дөрөвдүгээр сарын 26-30-нд албан ёсны айлчлал хийж байна.

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын холбоо хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэсийн урилгаар хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

-Дархлаажуулалтын долоо хоног орон даяар үргэлжилж байна. 

Орон нутагт:

-Сэлэнгэ аймагт 2025 оны хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн татлага энэ сарын 29-ныг дуустал үргэлжилнэ.

Хилийн чанадад:

-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Утгаа хянаарай
Утгаа хянаарай
4 сар 29, 2025 11:00

Өвчлөлийг бол бууруулна гэж бичнэ.

Холбоотой мэдээ

Back to top button