Нийгэм мэдээ

Түймрийн нөхцөл байдлаар ОБЕГ-аас мэдээлэл хийнэ

ОБЕГ-аас 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарлажээ.

Тус хурлаар өнгөрсөн шөнө гарсан хоёр байршил дахь түймрийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. Богдхан ууланд гарсан түймэр цурамд орж, унтарсан. Харин Сэлэнгэ аймаг дахь түймэр хүнд нөхцөлд үргэлжлэн түгсээр байгаа аж.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд худаг гаргаж байсан иргэд гал алдсанаас болж түймэр гарсан нь өнөөдөр өглөөний байдлаар унтраагүй байна.

Сум руу холбогдож тодруулахад,

"Манай сумаас гарсан гал Хушаат сум руу ойртож, нөхцөл байдал хүндхэн байна. Түймэр ой мод руугаа орсон учир сумын иргэд гал унтраахад сайн дураараа дайчлагдаж байна. Одоог хүртэл галыг цурманд оруулж чадаагүй хэвээр байна" гэлээ.

Өчигдөр биднийг тодруулахад "Манай суманд гал унтраах машин байхгүй. Аймгийн төвөөс гал унтраах машин ирсэн" хэмээж байсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button