НИЙГЭМНийгэм мэдээ

Сүүлийн нэг хоногт ахуйн гал түймэр 42, ой хээрийнх 6 бүртгэгдэв

Сүүлийн нэг хоногт ахуйн гал түймэр 42, ой хээрийн 6 түймэр бүртгэгдэж, урьдчилсан байдлаар нийт 40 га талбай өртөж сүйдсэн байна.

Ой хээрийн түймэр

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дээд гурван-Эвэртэй” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км, ангийн байрлалаас зүүн зүгт 40 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 19:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь 50, 20 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж 06:15 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 20 га талбай өртөж шатсан.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газар, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Богдхан уулын Дархан цаазат газар, УСУГ-ын ажилтнууд, “One life” клубийн гишүүд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 23:10 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 7 га орчим талбай өртөж шатсан.

Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Улаан дэн” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс урд зүгт 10 км/ “Барх” голын гүүрний баруун талд хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж 14:30 цагт бүрэн унтраан, тус сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га талбай өртөж шатсан.

Дорноговь аймгийн Иххэт сумын Баян багийн “Өврийн зүлэгт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд  зүгт 160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж, 19:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 11 га талбай өртөж шатсан.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн “Дунд даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 112 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, Түшиг сумын Мэргэжлийн анги, “Тариа” бригадын иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Моностой багийн “Хоёр даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг 04.28-ны өдрийн 11:41 цагт хүлээн авсан. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн, Хушаат сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Гал түймэр

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 19:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.08 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багт төвлөрсөн хогийн цэгт хог шатаж, хашаа руу орох гээд байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 19:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 61 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багт гал тогооны хэсэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 09:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход 9х12 метрийн хэмжээтэй гал тогооны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд их хэмжээний хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 04:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг ажиллаж иргэн Б-гийн 16х15 метрийн хэмжээтэй саравч, 8х5 метрийн хэмжээтэй байшин, 2000 боодол ногоон тэжээл, иргэн Х-гийн 5 ханатай гэр, 4х5 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай түлшний мод шатаж байсныг унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 10:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход 4х4.5 метрийн хэмжээтэй амбаар, 2 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 37 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 11:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй хашаанд 0.03 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн хашаанд 0.14 га орчим талбайд шар өвс, 3 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 12:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд 0.2 га талбайд шар өвс, мөн 5 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 13:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход амралтын газрын хашаанд 6 метр.куб хураалттай банз, 0.1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 13:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, 5 метр хашаа, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 13:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн хашаанд 2.5 га талбайд шар өвс, 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багт малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 13:27 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 10х50 метрийн хэмжээтэй малын бууц шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд шар өвс, мод шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангий алба хаагчдид ажиллаж 5 айлын хашаа, 8 га орчим талбайд шар өвс, 4х6 метрийн хэмжээтэй 2 байшин тус тус шатаж байсныг унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:19  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 3 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн хашаанд 0.7 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ийн хашаанд 0.7 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 10 метр хашаа, иргэн Г-гийн 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Э-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 15 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63, 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, 4 ханатай гэр, 5х5 метрийн хэмжээтэй гарааш, иргэн Т-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 86 метр хашаа, иргэн А-гийн 100 метр хашаа, Б-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, 0.28 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 15:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 118 метр хашаа, хураалттай автомашины сэлбэг, иргэн Э-гийн 145 метр хашаа, иргэн Ц-гийн 84 метр хашаа, 2х1.5 метрийн хэмжээтэй түлээний амбаар, 84 метр хашаа тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 15:39 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 4х6 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил, 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшин, канад хийцтэй гэр тус тус хайрагдаж, мөн иргэн М-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин, 8х8 метрийн хэмжээтэй хураалттай мод, 10 метр хашаа тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 16:59 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х12 метрийн хэмжээтэй нийтийн байрны 2х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 3 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 17:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 2 метр.куб хураалттай мод шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 16:39 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1 га талбайд шар өвс, бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багт малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 10х10 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 17:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 30 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 3 дугаар багт гал гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х6 метрийн хэмжээтэй барилгын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн задгайд /аймгийн төвөөс баруун урд зүгт 22 км, Булган сумын төвөөс зүүн зүгт 45 км/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 17:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 18:10  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 0.5 га талбайд нарс мод шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Олон-Овоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 425 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/ малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход 30х60 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн хашаанд 15х20 метрийн хэмжээтэй бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 19:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, 4х7 метрийн хэмжээтэй байшин хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 40 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багт малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 19:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн өвөлжөөнд 15х25 метрийн хэмжээтэй малын бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багт малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 20:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 10 метр хашаа, 0.1 га талбайд шар өвс, 2х2 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 04:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр, 20 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан. 

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button