Нийгэм мэдээ

Хотын даргыг иргэд сонгодог болох өргөдөлд 5,580 хүн дэмжиж, гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус өргөдлийг Сэржмядагийн Түвшинбилэг гэх иргэн санаачилсан байдаг.

Гарын үсгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 25-аас эхэлж цуглуулсан бөгөөд 2025 оны тавдугаар сарын 25-нд хаагдах юм байна.

Одоогоор энэхүү өргөдлийг 5580 иргэн дэмжиж, гарын үсгээ зураад байна. Тус өргөдөлд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонголтоор сонгодог болгох хуулийн шинэчлэлийн төслийг Монгол Улсын үндсэн хуулийн 58, 62 дугаар заалтууд, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын заалтуудад шинэчлэн оруулах хуулийн төслийг УИХ-аар батлуулах шаардлагатай.

Улаанбаатар хотын даргыг сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүсэх тул хотын иргэд бид өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх энэхүү чухал албан тушаалыг өөрийн сонголтоор сонгох эрхээ олж авах шаардлагатай гэж үзжээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
4 сар 29, 2025 13:47

ийм тэнэг юм ярихаа болиоч дээ боловсролгүй толгойгүй монголчууд бас нэг толгой угааж дарга болох хүнээ сонгох уу цаг нь болоогүй байна

Үгүй шүү
Үгүй шүү
4 сар 29, 2025 16:17

Үгүй шүү

Unshigch
Unshigch
4 сар 29, 2025 20:04

Iron nuthin songulin huulin dagu songodog Gajig zuil sedehe boli

зочин
зочин
4 сар 30, 2025 02:22

За энэ ёстой бүтэхгүй худлаа ажил хийдэггүй амаараа ярьдаг попрогчдыг л сонгоно иргэд юугаа мэдэхийн нөгөө наара г яаж сонгосон шиг тэнэг юм болдгийн байгаа биздээ хулхидуулаад.

Холбоотой мэдээ

Back to top button