Жимс, ногооны 79 дээжийн 28-аас нь пестицид, хиамны цехийн 28 дээжийн 8 нь шаардлага хангаагүй гэжээ
Нийслэлийн Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсан билээ.
Тус ажлын хэсэг нь Улаанбаатарын зургаан зах, худалдааны төв, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгуудын томоохон зах худалдааны төв, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газар, үр тарианы агуулах, хүнсний лабораториудад хяналт шалгалт хийжээ.
Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лаборатори зах худалдааны төвүүдэд худалдаж байгаа жимс, хүнсний ногоо,хавар тариалахаар хадгалсан үр тариа, хүлэмжийн ногооноос нийт 242 дээж авсан байна. Жимс, хүнсний ногооноос 79 дээж авч, түргэвчилсэн шинжилгээгээр шинжлэхэд 28 дээжид пестицидийн үлдэгдэл илэрсэн.
Хиамны цехээс 22 дээж авч шинжлэхэд 8 дээж шаардлага хангаагүй. Нитрит, давс, колиформ илэрсэн байна. Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахад 12 нь шаардлага хангаагүй, хог ургамал, хөнөөлт шавж, хачиг илэрсэн байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн юм брл тийм үйлдвэрийн тийм нэртэй хиамнаас гээд хэлээч яагаад хэлэхгүй бна хүмүүсийг хордог гээд бгмуу Эсвжл хамгаалаад эсвэл худал мэдээ өгөөд бгмуу хаашаа юм Үнэн бол юуг нь нуудын нуцх бол яах гэж бичсэн юм
Хиам зайдас бол хор авахаал боль хиамны үйлдвэрүүдийг цомхотгох цаг болсоншүү
Шаардлага хангаагүйнүүдийг нь зарлах хэрэгтэы
Huncni zuilees oir oir deej avch baih n chuhal. Jims jishee n gadil, alim, mandrin irehde hairshag dotroo hugz muuguntsur uussen, muudsan ymaa ih zarah ymaa. Hunsni nogoo mun adil. Mah bohir orchind zardag.zahin naimaachid as shilgee avah heregtei. Bohir baih yma.er n hunsni eruul ajilgaa aldagdsan