Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна
Өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 07-нд ихэнх нутгаар нойтон цас, хур тунадас орж Солонготын даваанд болон авто замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул иргэд та бүхэн холын замд гарахдаа автомашинхаа бүрэн бүтэн байдлыг хангаж өвлийн дугуйтай, дулаан хувцастай явахыг анхаарууллаа.
Солонготын даваанд Завхан АЗЗА ХХК-аас 1 механизм, 2 үйлчилгээний машин 7 ажилтантай замыг хусаж, цэвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Иймд иргэд, тээвэрчид та бүхэн замд гарахдаа зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх, аюулгүй байдлаа хангах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Завхан Онцгой байдлын газраас анхааруулж байна.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.