VII сараас эхлэн БНСУ-аас Хөвсгөл аймаг руу шууд ниснэ

Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудал 4С буюу олон улсын зэрэглэлтэй болно.
Засгийн газраас хойд бүсийн зөвлөлийн хурлаар аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл аймгаас БНСУ-руу шууд нислэг хийх бололцоог бүрдүүлнэ гэж мэдэгдэж байсан. Тэгвэл энэ ажил хэрэгжиж эхлэх тов тодорхой болжээ. БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлийн олон улсын анхны шууд нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхлэх гэж байна. Энэхүү түүхэн нислэг нь манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах шинэ төсөл гэдгийг албаныхан онцолж байгаа юм.
Тус нислэг Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэднийг богино хугацаанд зорьсон аяллын бүс нутагт нь хүргэх гол зорилготой. Мөн Хөвсгөл аймаг болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах давуу талтай юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 гаруй жил их засвар хийгээгүй асф�##�ьт хучилттай т�##�байд хамаагүй онгоц буулгаж байж баахан гадаадынхныг �##�ах нь дээ.