Нийгэм мэдээ
Орой 25 дугаар эмийн сангаас Гранд плазагийн уулзвар хүртэлх замыг хаана

Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх авто замын урд хэсгийн 1100м2 талбайн суурь хүчитгэх, суурь хучилтын ажил хийгдлээ.
Үргэлжлүүлэн өнөөдөр оройн 22.00 цагаас 25 дугаар эмийн сангийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг хааж асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.