Хотын даргыг иргэдийн саналаар сонгох өргөдөлд 26 мянган хүн гарын үсэг зуржээ

Нийслэлийн Засаг даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус өргөдлийг Сэржмядагийн Түвшинбилэг гэх иргэн санаачилж, D-Parlament сайтын өргөдөл хэсэгт гарын иргэдийн цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн.
Гарын үсгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 25-аас эхэлж цуглуулсан бөгөөд 2025 оны тавдугаар сарын 25-нд хаагдах юм.
Энэ хугацаанд 100 мянган гарын үсэг цугларвал асуудлыг хэлэлцэх боложмтой болох юм. Харин одоогоор энэхүү өргөдлийг 26 мянга 504 иргэн дэмжиж, гарын үсгээ зураад байна.
Санал өгч, гарын үсэг зурах бол ЭНД дарж орно уу.
Тус өргөдөлд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонголтоор сонгодог болгох хуулийн шинэчлэлийн төслийг Монгол Улсын үндсэн хуулийн 58, 62 дугаар заалтууд, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын заалтуудад шинэчлэн оруулах хуулийн төслийг УИХ-аар батлуулах шаардлагатай.
Улаанбаатар хотын даргыг сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүсэх тул хотын иргэд бид өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх энэхүү чухал албан тушаалыг өөрийн сонголтоор сонгох эрхээ олж авах шаардлагатай гэж үзжээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ БОЛ ШААЛ ХУДЛАА ШОУ ШҮҮ ХОТЫН ИРГЭД ДАРГАА СОНГООЛ СОНГУУЛААЛ ХОТЫН ДАРГЫГ ЯЛСАН НАМЫН СҮР ХҮЧЭЭР ХУЙВАЛДААНЫ ЖУРМААР СОНГОНОО.УЧИР НЬ ХОТ ГЭДЭГ ИХ АЙЛ АСАР ИХ МӨНГӨНИЙ УУРХАЙ ХОТЫН НЭГ ИРГЭН Л ХӨДЛӨЖ БАЙХАД ЭНЭ ХОТЫН САНД МӨНГӨ ОРЖ БАЙДАГ ХЭРВЭЭ ЭНЭ МӨНГИЙГ ХУЙВАЛДАЖ ЭЛДЭВ ТЕНДЕР НЭРЭЭР ГУДРАХГҮЙ БОЛ ХОТЫН ИРГЭД БИД ХАНГАЛТТАЙ АСУУДЛАА ШИЙДНЭ ШҮҮ ДЭЭ.ДААНЧ МӨНГИЙГ НЬ ХУВЬДАА ТАНИЛ ТАЛДАА ӨГӨӨД ХУВЬ АВААД АРАА ДААГААРАЙ ГӨЛӨГӨӨ ГЭЭД БАЙХААР ХОТ ХӨГЖИЖ ХАРАГДААЧ ҮЗЭГДЭЭЧГЯЛТАЙГААЧ
ЕР НЬ ОРОН НУТАГТ СОНГУУЛЬ БОЛСОН БОЛСОН БОЛ СОНГОГДСОН ИТХ НЬ СОНГОЛТ ХИЙДЭГ БАЙХ НЬ ТУХАЙН БҮС НУТАГ ХӨГЖИХ ҮНДЭС СУУРЬ БОЛНО .ХОВДОД ДЭЭРЭЭС ХҮЧЭЭР ( ОЮУН ЭХДЭНЭ ) ТАВИУЛ ДАРГА АВЧ ИРЖ ТАВЬЖ БАЙВ .... ОЛИГТОЙ СЭТГЭЛ ГАРГАЖ АЖИЛЛАДАГ ЮМ БИЛЭЭ .
ЭНЭ БОЛ ШААЛ ХУДЛАА ШОУ ШҮҮ ХОТЫН ИРГЭД ДАРГАА СОНГООЛ СОНГУУЛААЛ ХОТЫН ДАРГЫГ ЯЛСАН НАМЫН СҮР ХҮЧЭЭР ХУЙВАЛДААНЫ ЖУРМААР СОНГОНОО.УЧИР НЬ ХОТ ГЭДЭГ ИХ АЙЛ АСАР ИХ МӨНГӨНИЙ УУРХАЙ ХОТЫН НЭГ ИРГЭН Л ХӨДЛӨЖ БАЙХАД ЭНЭ ХОТЫН САНД МӨНГӨ ОРЖ БАЙДАГ ХЭРВЭЭ ЭНЭ МӨНГИЙГ ХУЙВАЛДАЖ ЭЛДЭВ ТЕНДЕР НЭРЭЭР ГУДРАХГҮЙ БОЛ ХОТЫН ИРГЭД БИД ХАНГАЛТТАЙ АСУУДЛАА ШИЙДНЭ ШҮҮ ДЭЭ.ДААНЧ МӨНГИЙГ НЬ ХУВЬДАА ТАНИЛ ТАЛДАА ӨГӨӨД ХУВЬ АВААД АРАА ДААГААРАЙ ГӨЛӨГӨӨ ГЭЭД БАЙХААР ХОТ ХӨГЖИЖ ХАРАГДААЧ ҮЗЭГДЭЭЧГЯЛТАЙГААЧ
Иргэд нь сонгодог болгохгүй бол одоогийн эргүү шиг х�##�тарууд хотыг хог болгож дууслаа!