НИЙГЭМНийгэм мэдээ

П.Батчимэг: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг илүү боловсронгуй болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн П.Батчимэг ахалсан ажлын хэсэг цахилгаан дугуй, суррон, скүүтер зэрэг бичил тээврийн хэрэгслийн хэрэглээг зохицуулах хуулийн төсөл боловсруулж буй.

Тэрээр Төрийн ордонд болж байгаа "Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг"-ээр, "2019–2024 оны эхний 7 сарын байдлаар эдгээр тээврийн хэрэгслээс үүдэлтэй 600 гаруй осол бүртгэгдсэн бөгөөд ослын 94 хувь нь Улаанбаатарт, гол төлөв 10–19 насныханд тохиолдсон байна. Манай улсад уг тээврийн хэрэгслийн ангилал, жолоочийн үүрэг хариуцлага, техникийн шаардлага тодорхойгүй байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэж буй тул “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Үүний үр дүнд осол эндэгдлийн тоо буурна хэмээн үзэж байна. Энэхүү хуулийг иргэд, цахилгаан дугуй, скүүтер унадаг хүмүүстэй нийлж яаралтай батлуулах хэрэгтэй" хэмээн хэллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ МАШ ЧУХАЛ АСУУДАЛ ШҮҮ. ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ДУГУЙН ЗАМ ОЛНООР НЬ ХИЙЖ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, АВТО ЗАМААР ЯВУУЛЖ ШИЙДЭХГҮЙ ЭЭ

Bolor
Bolor

Аймаар зүс царайтай юм.

Зочин
Зочин

Энэ маш чухал асуудал шүү. Сайн шийдээд өгөөрэй. Хүүхэд залуучууд их гэмтэж байна. Явган хүний замаар явган хүн нь, машин замаар машин нь явах учраас дугуйн зам л яаралтай хийх хэрэгтэй байна

Back to top button