Нийгэм мэдээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил ирэх долоо хоногоос 07.00 цагаас эхэлнэ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд дараа долоо хоногоос эхлэн, 07.00 цагт ажлаа эхлүүлж 16.00 цагт тарах юм байна.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг зохицуулалт зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.
Энэ нь автозамын ачаалал, түгжрэл бууруулах, нийслэлийн алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмж гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагийг нэмэх зорилготой талаар тайлбарлажээ. Дахин наймдугаар сарын 31-нээс дараа жилийн зургадугаар сарын 1 хүртэл эргээд энгийн ажлын хуваарьт шилжих аж.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.