Энтертайнмент

Анна Каренинагийн дүрийг ардын жүжигчин Н.Сувд БҮТЭЭНЭ

Оросын алдарт зохиолч Л.Н.Толстой Анна Каренина романыг Монголд анх улаа Улсын драмын театрын тайзнаа амилуулах гэж байна. Тус зохиолд эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлдэг.

Н.Наранбаатарын ерөнхий найруулагчаар нь ажиллаж байгаа тус жүжгийн Аннагийн дүрд УДЭТ-ын жүжигчин, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн СУВД сонгогдон ажиллаж байна гэдгийг УДЭТ-аас мэдээллээ. Бусад дүрүүдийг тун удахгүй албан ёсоор зарлах аж.

Харин Аннагийн нөхөр Алексей Каренинд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглох аж.

Үзэгчдийн таамаглаж байгаагаар тус сонгодог жүжгийн нас, насны гол дүрүүдийг олон нийтэд зарлаад байгаа бололтой.

Улсын драмын театрын энэ цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Н.Баярмаа Анна Каренина жүжгийн гол дүрийг бүтээхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-12 18:09

Наранбаатарын дураараа дургих ээлжит сонгодог зохиол уу.

Зочин
Зочин
2020-01-12 20:11

Танайх нэг сэдвээр хоер хvрэхгvй хоногийн зерvvтэй хоер еер мэдээ нийтэлснээ мэдэх vv?Аль нь vнэн юм бэ?

Зочин
Зочин
2020-01-12 20:18

ЭнтертАйнмент буланд чинь Аннад Баярмаа гэж байсан шvv.

Холбоотой мэдээ

Back to top button