НИЙГЭМ

2-7 насны гурван хүүхэд гэртээ хоёр хоног харгалзах хүнгүй байжээ

Хүн ам, орон сууцны тооллогын ажлаар явсан мэргэжилтнүүд 2-7 насны гурван хүүхэд харгалзах хүнгүй, хоол ундгүй хүйтэн гэрт хоёр хоносон байхад нь таарч, хүүхдийн тусгай 108 утсанд дуудлага өгчээ.

Энэ талаар нийслэлийн Статистикийн газар “Баянгол дүүргийн 22 дугаар хороонд хүн ам, орон сууцны тооллогын судалгаа авч явсан мэргэжилтнүүд өчигдөр /2020.01.11/ гэртээ хоёр хоног хоол ундгүй, харгалзах хүнгүй бага насны гурван хүүхэд байхад нь таарсан. Мэргэжилтнүүд гэрт нь гал түлж, хоол хийж өгч анхны тусламжийг үзүүлж, дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдүүдийг хүлээлгэн өгсөн” хэмээжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-01-12 19:44

архидаад л тэнээд явсан даа муу оркууд

Зочин
Зочин
2020-01-13 10:22

muu orkuud vxeesee tui

Холбоотой мэдээ

Back to top button