УЛС ТӨР

УИХ-ын гишүүд ӨНӨӨДӨР “ёолкодно”

УИХ-ын гишүүд жил бүр шинэ оноо тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулдаг. Ингэхдээ ихэвлэн тухайн оны сүүлийн өдрүүдэд тов зарлаж, шинэ жилээ тэмдэглэдэг билээ.

Харин энэ удаа зориуд он давуулан, тов тогтоосон байна. Уг нь гишүүдийн шинэ жилийг өнгөрсөн сарын 27-ны өдөр товлосон байсан ч ирцтэй холбогдуулан хойшлуулжээ.

Ингэснээр тэд өнөөдөр буюу 2020.01.13-нд шинэ жилээ тэмдэглэх аж. Шинэ Үндсэн хуулийг 1992.01.13-ны өдөр баталж байсан түүхтэй.

Тиймээс энэ удаагийн парламент Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл явдлыг бэлгэшээн, уг өдрийг сонгон шинэ жилээ тэмдэглэхээ тогтсон нь энэ ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Жирийн иргэн
Жирийн иргэн
2020-01-13 11:38

Хэдэн ахмадаа т�##�цуулж хэрэлдүүлж харийн банкинд өгсөн мөгөний хахуулиараа баярлах нээ. Хоолойгоор чинь хоол орохуу та нарын. Бас Оюунхорол

Ахмад настан
Ахмад настан
2020-01-13 13:21

Батзандан. Болд. Баасанхүү нар болон Шинэ намын гишүүдэд баярын мэнд хүргье. Дандаа шударга үнэнийг хэлж байдагт баяр�##�даг шүү. Дахин сонгон

Бүттүгэй
Бүттүгэй
2020-01-13 15:25

Аргагүй. Ажлаа тааруу хийдэг болохоор...

Холбоотой мэдээ

Back to top button