ЭДИЙН ЗАСАГ

Ө.Ганзориг: Зургаан хувийн өгөөжтэй төгрөгийн бонд гаргавал сонирхох хөрөнгө оруулагч байхгүй

Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл эцэслэн батлагдсанаар ЗУРГААН сая хүртэлх тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа чөлөөлж, тэтгэврийн зээлгүй ахмадуудад НЭГ сая төгрөгийн ваучер тараахаар болсон билээ. Энэ талаар одоо ч янз бүрийн байр суурь нийгэмд хөвөрсөөр байгаа билээ.

Эдийн засагч Ө.Ганзориг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эдийн засагчид зээл тэглэнэ гэдэг нь маш их сөрөг үр дагаврыг авч ирж магадгүй гэдэг болгоомжлолтой байгаа. Нөөц нь бүрэн тогтоогдоогүй ордыг барьцаалан эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг нь дараагийн асуудал. Иймд цаашид энэ сэдэв яригдаж, шийдэгдэх болов уу. Орд эдийн засгийн эргэлтэд орж, тэр мөнгө нь төсвийн сан руу орж байж л зарцуулалт хийгддэг. Миний ойлгосноор нилээн алдагдалтай төсөв батлагдчихсан учир Салхитын мөнгөний ордыг гаргаж ирсэн гэж ойлгосон. Сонгуулийн жил болгон алдагдалтай төсөв баталдаг. Зургаан хувийн өгөөжтэй төгрөгийн бонд гаргавал сонирхох хөрөнгө оруулагч байхгүй” хэмээсэн байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-01-13 16:34

Баттулга,Энхболд нарын урьханд МАН яасан хурдан орж байна аа. Ийм хэврэг гэж үү. Сонгуульд яанаа.

Холбоотой мэдээ

Back to top button