УЛС ТӨР

ЖДҮХС-аас зээл аваад ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРӨГСӨД

Нэг дуулианаар нөгөөдөх нь дарагдах бичигдээгүй хууль манай нийгэмд үйлчилдэг. Тухайлбал, маш бага буюу гурван хувийн хүүтэй ЖДҮХС-ийн  зээлийг төр түшилцэж суугаа гишүүд нь авч үйлдвэрлэгч иргэдийнхээ боломжийг хулгайлсан асуудал бүдгэрэх тийшээ хандах нь.  

Гэвч төрийн хариуцлагатай алба хашиж буй хүмүүс өөрөө болон хамаарал бүхий этгээдийн ААН-ээр дамжуулан ЖДҮХС-гаас 2017, 2018 онуудад зээл авсан дуулианы дүйвээн тасраагүй, хэн ямар хариуцлага хүлээх нь одоо хүртэл тодорхойгүй байгаа.

ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдож, хэвлэлээр сайн гэгч нь нүдүүлж, баалуулагсдын бүлэг бий. Тухайлахад, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Н.Оюундарь, Н.Учрал, Г.Солтан, Д.Дамба-Очир, Ж.Энхбаяр нарын нэрс багтана. ЖДҮЧИД гэхээр энэ хэдийн нэр автоматаар буудаг болчихсон гэхэд хилсдэхгүй.

Харин зээл аваад ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРӨГСДИЙН бүлэг байгааг бид сануулъя:

  • Я.СОДБААТАР гишүүн: “Эпато Анарваан” ХХК, “Ти Эс Эм” ХХК нь хоёр  тэрбумын зээлийг ЖДҮХС-гаас авсныг мэдэлгүй явж байсан хүн бол Зам тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатар юм. Тэрээр тухайн үед сэтгүүлчдэд “Манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компанийн нэр холбогдоод байгаа” гэсэн байдаг. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцох шиг амархан зүйл үгүй. Өөрт нь ч энэ тухай хэлсэн” гэх тайлбар хийж байв. Өвөрхангай аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж сайд болтлоо дэвшсэн тэрбээр ЖДҮХС-гийн дүйвээний үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой адилхан сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон билээ.
  • А.СҮХБАТ гишүүн: АН-ын гишүүн байснаа МАН-д элсэж, УИХ-ын 2016 оны сонгуулиар 29 дүгээр тойргоос сонгогдсон. Түүний төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн “Түгээмэл түмэн хишиг” компани 2017 онд 800 сая төгрөгийн зээл авсан болох нь баримтаар илчлэгдэж байв. Эл асуудал анх дэлгэгдэхэд “Баримтаа гаргаад ир гэж” томорч байсан билээ.
  • Г.ТЭМҮҮЛЭН гишүүн: Архангай аймгийн нэгдүгээр тойргоос УИХ-ын гишүүн болсон Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаа “Спа цогцолбор”-тоо ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан баримт дэлгэгдсэн.
  • О.БАТНАСАН гишүүн:  Ховд аймгийн 36 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон О.Батнасан гишүүнийхээ хувиар олонд төдийлөн танигдаагүй байж байгаад ЖДҮчид гишүүн гэдгээрээ илүү танигдсан. Тэрбээр  “Топ кондитер” гэх компаниараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан нь ил болсон.
  • Х.БОЛОРЧУЛУУН гишүүн: Дорнод аймгийн 14 дүгээр тойргоос сонгогдсон гишүүн “Дорнод гурил” компанидаа гурван хувийн хүүтэй татвар төлөгчдийн мөнгөнөөс 950 сая төгрөгийг авч өгсөн. Тэрбээр “Би зээл авснаа нуухгүй” гэдэг тайлбарыг анх өгч байсан билээ.

Зээлийн асуудлаар буруугаа хүлээж, ШҮҮГДЭГСЭД:

Энэ бүлэгт Хүнс хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг тэргүүтэй хүмүүс багтана. Тэрээр “Тээвэр Ачлал” ХК, “Наму дэвжих” ХХК-даа гурван  тэрбум төгрөгийн зээл ЖДҮХС-гаас авсан байдаг. Мөн гишүүдэд төдийгүй Засгийн газрын гишүүдэд зээл олгосон гэдэг үндэслэлээр сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Одоо хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд хэргээ хүлээчихсэн.  

ЖДҮХС-ийн зээлийн асуудлаас мултарч, ЦАГААДАГСАД:

Хуулийн байгууллагаас шалгагдаж хамааралгүй хэмээн цагаадаж, аз нь дайрсан гишүүдийн бүлэг бий. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, С.Бямбацогт, Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, М.Энхболд, Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил, Б.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Н.Энхболд,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осор, УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатар нарын хүмүүс ЦАГААДСАН билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Содбаатар
Содбаатар
2020-01-13 17:36

Би лав баячууддаа зориулсан өндөр төлбөртэй эмнэлэг барьж бгаа.

Зочин
Зочин
2020-01-13 19:39

Б.Жавхлангийн зээл яагаад яригдахгүй бна, их сайн өнгөлөн д�##�д�##�сан хүн юмдаа.

Амарзаях
Амарзаях
2020-01-13 19:47

Өмнөговийн бохь амарзаяа ждү.с зээл авсан. Баярчимэг гэр эмэгэй компанийн нэр дээр авсан баримт байгаад байхад яагаад дурддаггүй юм бээ.

зочин
зочин
2020-01-14 15:30

Сүхбат,Болорчулуун,нар цагаадсан. Баялаг бүтээгсэд.

МАН-ын гишүүн Батнасан
МАН-ын гишүүн Батнасан
2020-01-21 15:58

МАН-аас ЖДҮчидийг нэр дэвшүүлэхгүй гэсэн ШИЙДВЭР гарчихсан учраас БИД нар нэр дэвшихгүй .Намынхаа нэр хүндийг хамга�##�на.

Холбоотой мэдээ

Back to top button