УЛС ТӨР

Х.Нямбаатар: Сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар яллахыг эвлэл нь ЗӨВШӨӨРСӨН

Өнгөрөгч баасан гарагт Зөрчлийн хууль дахь гүтгэх, доромжлох заалтыг Эрүүгийн хууль руу оруулсан. Ингэснээр сэтгүүлчид эрүүгийн хэрэгтэн болох нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр /2020.01.13/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр “Гүтгэх доромжлохтой холбоотой асуудал эрүүгийн гэмт хэрэг болж байгаа явдал нь ХЗДХ-ийн яамнаас орж ирсэн. Ажлын хэсэг дээр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагуудыг байлцуулан тал бүрээс нь ярилцсан. Одоогийн энэ томьёолол дээр санал нэгдсэн. Гүтгэх доромжлох хэргийн субъект нь зөвхөн сэтгүүлчид биш. Энэ бол бүх хүмүүст хамааралтай. Өөрөөр хэлбэл хүний нэр төр, алдар хүндэд халдаж олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан ИЛТЭД худал мэдээлэл тараасныг гэмт хэрэг гэж үзэж байгаа. Шийтгэл нь торгуулийн санкцтай гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button