НийслэлЭРҮҮЛ МЭНД

Долоон сартай тулгар эх галт тэргэнд амаржиж, охинтой боллоо

Нэгдүгээр сарын 13-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар орох чиглэл бүхий галт тэргэнд зорчиж явсан долоон сартай жирэмсэн эх шөнийн 00:23 цагт гэнэт өвдөж, амаржсан тухай УБТЗ ХНН-ээс мэдээллээ. Зорчигч нь Улаанбаатар руу ээж, эгч нарын хамт зорчиж явсан бөгөөд замд гэнэт өвдсөн тул галт тэрэгний үйлчлэгч Н.Долгорсүрэн, Д.Алтантүлхүүр нар хамгийн ойрын өртөөнд байх эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдсэн байна. Гэвч эмэгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй шууд төрөх болсон тул уг галт тэрэгнээс хүүхэд эх барьж байсан туршлагатай хүнийг олж, эх үр хоёрыг эсэн мэнд амаржуулжээ. 

Эх, охин хоёрыг эсэн мэнд төрүүлсэн ачтанг Ц.Ханддулам гэдэг аж.Ийнхүү УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн үйлчлэгч Н.Долгорсүрэн, Д.Алтантүлхүүр нар анхны хүүхдээ төрүүлж, охинтой болсон залуухан ээжид халуун сэтгэлээр хандаж, төмөр замчны үүргээ нэр төртэй биелүүлжээ.

Галт тэргэнд төрж, хүн болох тохиолдол жил бүр гардаг бөгөөд энэ жилийн анхны тохиолдол нь энэ аж. Суудлын галт тэргэнд мэндэлсэн анхны хүүхэд Сүхбаатар-Улаанбаатарын чиглэлийн галт тэргэнд 1960 оны дөрөвдүгээр сарын 25-нд мэндэлсэн бөгөөд аав, ээж нь Ганзам гэдэг нэр хайрлаж байжээ. Харин галт тэргэнд хүүгээ төрүүлсэн М.Цэрэндэжид хэмээн тэр эмэгтэй хожим нь 1970-1996 он хүртэл УБТЗ-ын зорчигчийн вагон депод орон нутаг болон олон улсын чиглэлд үйлчлэгчээр ажилласан байна.  

Т.САНТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Уулын өвгөн Батжаргал Уулын өвгөн
Уулын өвгөн Батжаргал Уулын өвгөн

Шинэ хүнд эрүүл энх азхийморь ерөөж,70жилийн өмнө мөн адил мэндэлсэн ах нь баярын дээд хүсье

Back to top button