Нийгмийн

Ч.Сайханбилэг анхнаасаа оргох сэдэлтэйгээр хил давсан уу

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Түүнд холбогдох үнэн, зөв мэдээллийг хууль хяналтын байгууллага хоёр сая төгрөгөөр худалдаж авахаар болоод буй.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ч.Сайханбилэг анхнаасаа оргох сэдэлтэйгээр хил давсан гэх. Учир нь тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар хил давахдаа комиссаараа үлдээгээд явсан байдаг. Тодруулбал, Ерөнхий сайдын алба хашиж байсан эрхмүүдэд тодорхой хугацаанд Төрийн тусгай албаны хамгаалагч буюу комиссар дагалдуулдаг. Уг хугацаа нь дуусаагүй байхад нь тэрбээр хил давсан нь түүнийг ийн хардахад хүргээд байна.

Эргэн сануулахад, АТГ-аас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон. Ингэхдээ олон хууль зөрчсөн гэж буруутгаж буй. Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард саатуулан шалгаж, Цагдан хорих 461 дүгээр хорих ангид 60 хоног саатуулж байсан удаатай.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-01-13 21:02

Turiin tusgai hamgaalalt ni tudgelzeegui l bol 2020 onii 7 sar hurtel hamgaalalttai baidag biz dee hudlaa l selem erguuleed baigaa bus uu

зочин
зочин
2020-01-14 12:00

Сайханб�##�аг гэдэг хүн анхнаасаа Риогихонтой уулзаж ял завшихад дэмжлэх хүсэхээр явсан байлгүй. Бас сах�##�, жунай, Эби нартайгаа уулзаж 20 он

Холбоотой мэдээ

Back to top button