НИЙГЭМ

Өлөн боловсруулах үйлдвэрийн тогоонд унасан гурван иргэний хоёр нь ухаангүй байна

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байршилтай “Мөнхбаясах Кейсинг” ХХК-ийн өлөн боловсруулах үйлдвэрт гурван иргэн осолдсон үйл явдал өчигдөр /2020.01.13/ болжээ. Тодруулбал, тус үйлдвэрийн ажилтан 44 настай, эрэгтэй Б, БНХАУ-ын иргэн 36 настай, эрэгтэй Ш болон 34 настай, эрэгтэй Л нар өлөнгийн өнгөр чанах тогоонд унаж хордсон байна.

ХЯТҮТ-д эмчлэгдэж буй иргэн Б, Л нар ухаангүй байгаа бол БНХАУ-ын иргэн Ш-ийн хувьд ухаан орсон байдалтай байгаа аж. Мөн үүний дээр тус үйлдвэрийн дахин хоёр ажилтан эрүүл мэндийн шалтгаанаар өөрсдөө ХЯТҮТ-д хандсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button