Нийгмийн

Хөвсгөл аймагт мөс цөмөрч 100 гаруй бог осолджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” голын мөс цөмөрч олон тооны бог мал живжээ.

Тодруулбал, тус сумын Урандөш багийн “Хүрэн шугуй” гэдэг газарт Цөм сүргийн үржлийн төвийн малчин В “Дэлгэрмөрөн” голоор өнгөрөгч бямба гарагт буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 18:00 цагийн орчим 100 орчим бог мал тууж явахад голын мөс цөмөрч малнууд осолджээ.

Уг ослын дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:30 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цөм сүргийн үржлийн төвийн гээд нийт 22 хүн 7 цаг гаруй хугацаанд ажиллаж, голоос 24 хонь, 57 ямааны /81 бог малын/ сэг зэмийг гаргаж, булж устгажээ.

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-14 10:36

Ингээд цөм сүрэг будаа болж байна уу. Хайран м�##� сүрэг хайхрамжгүй хэнэггүй м�##�чны гай уршиг...

Холбоотой мэдээ

Back to top button