УЛС ТӨР

Б.Пүрэвдорж: Хятадын компаниудыг дэмжиж, малчдын орлогыг хулгайлсан Ч.Улааныг огцруулна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг албан тушаалаас нь огцруулах бичгийг өргөн барьсан тухайгаа өнөөдөр /2020.01.14/ мэдээллэв. Тэрбээр энэ талаараа Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэрээр хэлэхдээ, “Өнгөрсөн оны есдүгээр сард махны үнэ хангалттай хэмжээнд өссөн. Тухайлбал, төлөг 100 мянган төгрөгийн үнэд хүрч эм хонь 130 мянган төгрөг, эр хонь 160 мянгад хүрсэн бол өнөөдрийн байдлаар тус бүрийн үнэ 20-30 мянган төгрөгөөр буурсан. Бод мал нэгж тус бүртээ 200 мянган төгрөгөөр унасан. Махны үнэ ингэж унасан шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны гаргасан алаг дарам цаас буюу Хятад компаниудад өгсөн квоттой шууд холбоотой. Иймээс Ч.Улаан сайдыг гурван үндэслэлээр албан тушаалаас нь огцруулах бичгийг өргөн барьсан. Тухайлбал, Ч.Улаан сайдыг 12 махны үйлдвэрт Хятад руу мах экспортлох квот олгосон. Махны үнийг өсгөсөн болон мал махны салбарыг луйврын бизнес болгосон гэх үндэслэлээр огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барьж байна. Өнөөдөр махны компаниуд сул зогссон байна. Малчдын орлогыг хулгайлж, дотоодын махны үйлдвэрийн үйл ажиллагааг боомилсон үйл ажиллагаа явуулж байгаа сайдыг огцруулах нь зүйтэй. Нэг төлөг 100 мянган төгрөг, нэг эм хонь 130 мянган төгрөг, нэг эр хонь 150 мянган төгрөгийн үнэ ханшид хүрсэн байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин.
зочин.

Хятадын компаниудад шууд малчны гараас худалдахыг л болиулчих л даа...түүнээс дотооддоо бол 70 шахам сая малтай байж үнэ өндөр баймгүй...

Иргэн
Иргэн

Уг нь зөв сэдэвээ барьжээ!?

Зочин
Зочин

Тийм үнэтэй хонь хаана байнаа

Холбоотой мэдээ

Back to top button