УЛС ТӨР

Дэд сайд асан Б.Цогтгэрэл “УБТЗ”-д АРАВ гаруй хүн “шахжээ”

УБТЗ-ийн хүний нөөцийн халаа сэлгээний асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хараанд өртөж эхэллээ. Тодруулбал, УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаагийн  халж сольсон хүмүүсийн жагсаалт 300 хол давсан тухай мэдээлэл ч эхнээсээ нийтэгдэж эхлэв.

2016 оноос эхлэн тус байгууллагад халаа сэлгээ хийгдэж, зөвхөн хоёр жилийн хугацаанд 210 гаруй хүн албан тушаал дээшилж, эсвэл гаднаас хэн нэг даргын захиасаар жолоочоос эхлээд албаны даргын суудалд томилогдсон байгаа юм.

2018 оноос өмнө Зам тээврийн яаманд дэд сайдаар ажиллаж байсан, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл л гэхэд “Дэд сайдын хүн” гэсэн албан бичгээр арав гаруй хүн ажилд оруулсан ажээ.

Тэрбээр Зам тээврийн сайдын зөвлөх гэсэн сонгуульт албан тушаалаас гадна УБТЗ ХХН-ийн Ерөнхий хорооны орлогч даргын албан тушаалтай.

Түүний хувьд:  2018 оны наймдугаар сарын эхээр Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн. Гэвч өнөөг хүртэл “УБТЗ” ХНН-ийн Монголын талыг төлөөлөх эрхээ хэрэгжүүлсээр байгаа нь анхаарал татаж буй тухай бид өмнө нь тусгайлан мэдээлж байсан билээ. Тэрээр Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалаа өгөнгүүтээ “УБТЗ” ХНН-ийн Монголын талыг төлөөлөх эрхээ давхар шилжүүлж, шинэ дэд сайд нь төлөөлөх эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх учиртай байв.

Гэвч уг процесс өнөөг хүртэл явагдаагүй учир Б.Цогтгэрэл “УБТЗ” ХНН-ийн Монголын талыг төлөөлөх эрхээ хэрэгжүүлсээр байгаа юм. Яагаад төрд албан ёсны “бүртгэлгүй” хүн өнөөг хүртэл уг эрхийг хэрэгжүүлэх болов гэдэг нь сонин. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Б.Цогтгэрэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс уг албан дээрээ хэвээр үлдэхийг гуйсан гэх мэдээлэл байгаа юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-14 14:25

ТЭДНИЙГ НЬ �######�УУЛЧИХААЧ

Дарваан бөөснүүд даварч бна дах
Дарваан бөөснүүд даварч бна дах
2020-01-14 14:55

Хурцын �######�ний �##�чуур хаа очсон газраа хор хутгаж хог түүж баас идэж явах юм даа.Эхнэрээ сангийн яаманд шахаж мөнгө зувчуулсаар буйг мэдцгээ

зочинзочин
зочинзочин
2020-01-14 15:01

Энэ угаасаа амаараа сайн ч�##�чдаг болохоос ажил олигтой хийдэггүй.

зочин
зочин
2020-01-14 15:02

Хэн бэ гэдгээ харуулж байна. Ер нь з�##�ьтангууд явдаг нийгэмд зохиод байна аа. Яа.

ggan
ggan
2020-01-14 16:44

darvaaan har tgj ene jigjidteigen niilj bgdd 1000 vagon shahchhsan hun shuuuu hog der hayah gj bsn aaimar,

Зочин
Зочин
2020-01-14 17:44

Chadaj bga yumand arga bhgvi yum doo

Batu
Batu
2020-01-14 18:45

Ene darvaan xar p###a UBTZ d yu xiideg bolood baraa, xvn shaaxaad ybdag yum be?

Иргэн
Иргэн
2020-01-15 01:01

Энэ дарваан хар хаана ч гай болж явах юмаа. Хурэлсух энэ новшоо �######�уулж болдоггүй юм байхдаа

Болд
Болд
2020-01-15 03:41

Энэ цаг үед түрийний бөөснүүд толгойд гардаг болсон үе юмдаа

Зочин
Зочин
2020-01-15 09:27

Daaaravaan haaaaraaaa

Иргэн
Иргэн
2020-01-15 10:46

Наад Дарваан хараа УБТЗ-ын Монгол т�##�ын даргаас нь �######�уул. Төмөр замд жинэхэн гай болсон хошного.

Холбоотой мэдээ

Back to top button