УЛС ТӨР

Н.Энхбаяр нэр дэвших эрхийнхээ төлөө ҮХЦ-д хандлаа

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин, улс төр дэх нөлөөгөө өмнөх шигээ болгохоор адгаж яваа эрхмүүдийн нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр.

Шүүхээс түүнд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2 жил 6 сарын ял оноосон бөгөөд ялын хугацааныхаа тодорхой хэсгийг клиникийн хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж өнгөрүүлсэн.

Улмаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй байх заасны дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ хязгаарлуулсан юм.

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр гавьяат хуульч Ц.Шаравдоржоороо дамжуулж Үндсэн хуулийн Цэцэд хандав.

Сонгуулийн хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Erden
Erden

Ene medee bicheed baigaa teneg hun muulaad baigaan muu uuriiguu setguulch gej gutsah baihdaa

Back to top button