УЛС ТӨР

Б.Цогтгэрэл: Москвад 2020 оны төсөв хэлэлцэж байна, хэн нэгнийг халах асуудал яригдаагүй

Шинэ оны өмнөхөн болох байсан Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал хойшлогдож, өнөөдөр /2020.01.15/ болж байна. Дэд сайд асан Б.Цогтгэрэл тэргүүтэй хүмүүс эл хуралд оролцохоор өчигдөр эх орноосоо явсан.

Тэгвэл “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа болон Ерөнхий хорооны орлогч дарга асан Б.Цогтгэрэл нарын гишүүдийг ажлаас нь чөлөөлөхөөр Москва хотод шуурхай хуралдаж байгаа тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн сайтуудаар цацагдаж эхэлсэн юм.

Улмаар ОХУ-ын төмөр замууд нийгэмлэгийн зүгээс УБТЗ-ын дарга нарт хариуцлага тооцох тухайгаа Засгийн газартаа мэдүүлсэн, мөн Монгол улсын Засгийн газраас УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлага болоод Ерөнхий хорооны гишүүдийг солих тухай хүсэлтээ илэрхийлсэн гэх.

Тэгвэл энэ нь бодит мэдээлэл эсэх талаар бид УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэлээс тодрууллаа.

Тэрээр “Зарим сайтуудаар ташаа мэдээлэл цацагдлаа. Ташаа мэдээлэл нийтэлсэн сайтууд залруулга хийх хэрэгтэй. УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал Москвад болж байна. Энэ хурлаар 2020 оны төсөв хэлэлцэж байгаа болохоос биш хэн нэгнийг халах, чөлөөлөх асуудал яригдаагүй. Уг хуралд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон ТУЗ-ийн гишүүд оролцож байна. Хурал өнөөдөр буюу ганц л өдөр болох юм. УБТЗ-ын Ерөнхий хорооны ээлжит хурал л болдгоороо болж байна” гэсэн хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-15 15:49

тийшдээ ингээд бодитой мэдээллээ дор дор нь өгөөд явчих хэрэгтэй.

шагдар
шагдар
2020-01-15 17:24

энэ сонин нехер бас сонгуульд ерселдех л юм шиг бгаам. ийм нехдууд эх орон ард тумний телее зутгэх болуу? ах нарынхаа заасан замаар явах бол

Эсрэг хүн
Эсрэг хүн
2020-01-15 17:44

Энэ нэг муухай хачиг чинь би явлаа гээд байсан энд ирээд үүрээ засаад бас улсаас мөнгө цуслаад сууж байгаа юм ууу.... гамингийн үлдэгдэл юм

Ziazia
Ziazia
2020-01-15 18:29

Tanai saitiin medee ch dee huurhii
Ehleed hvmvvsee setgvvlch bolohod ni tuslamaar sanagdaad bgaa shoo!
Tvvnii daraa hvnii tuhai bichdeg bol!

Зочин
Зочин
2020-01-15 19:20

Ѳчнѳѳн вагон унагаж хүний амь нас бүрэлгэчихээд зѳндѳѳ факттай Жигжиднямаа ингээд сууж байхаар үхсэн баасны шударга Хүрэлсүх байхав дээ!

Зочин
Зочин
2020-01-15 19:21

Дэогэрсайханы мѳнгѳний хавчуурга болсон МАН!!!

Сэлэнгэ иргэн
Сэлэнгэ иргэн
2020-01-15 19:58

ДАРВААН ХАРАА ЧИ БОЛИО!! БАС МАНАЙ СЭЛЭНГЭЭС МИНЬ ДЭВШИХ ГЭЭД ГОРИДОЖ БНУУ!! ЧАМ ШИГ ИЙМ ЖУДАГГҮЙ ХАР ЦАРАЙ ГИШҮҮН БОЛОХ ХУВЬ ДУТНАА!!

ENHBAATAR
ENHBAATAR
2020-01-15 20:01

ENE DARBAISAN HAR YMAR IH GORIDSON GAR BE!! ORCHIN TSAGIIN TUGJEL GEDEG CHIN ENE BAIHAA.. HORCHIN MUUGIIN TUIL HUNENTSER!!!

Tumur zamchin
Tumur zamchin
2020-01-15 20:28

Eronkhii horoonii mongoliin taliin darga salbariin ded said baikh estoi.Ogtsorson ded said Tsogtgerel yagaad ajlaa uguhgui bna.

Зочин
Зочин
2020-01-16 04:59

Энч доо,сэтгүүлч ухаантай биздээ,арай,арай, Монгол сөнөхөөс яахав,ийм. Дебилүүд дарга,удирдагч болж байгаа юм чинь

зочин
зочин
2020-01-16 11:16

Монгол төрийн доройтлын бодит дүр төрх. Энэ нөхрөөс ямар үр дүн хүлээх вэ?

Зочин
Зочин
2020-01-16 11:35

3 сая тонн ачаа тээвэрлэж түүхэнд байгаагүй өндөр амжилтыг гаргаж ажилласан УТБЗ-ын хамт олондоо баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе

Холбоотой мэдээ

Back to top button