ДЭЛХИЙ

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Хятадад айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тун удахгүй Хятадад айлчлах тухайгаа мэдэгджээ. Тэрээр Цагаан ордонд үг хэлэхдээ “Би ойрын ирээдүйд Хятадад очих гэж байгаа” гэсэн байна. Цагаан ордонд Хятадтай байгуулсан худалдааны гэрээний эхний хэсэгт гарын үсэг зурах ёслол болсон юм.

Энэхүү тохиролцооны талаар Трамп хэлэхдээ “Өнгөрсөнд гарсан дутагдлыг залруулж,  америкийн ажилчид, фермерүүд болон тэдний гэр бүлийн аюулгүй байдал ба эдийн засгийн шударга ёсыг ирээдүйтэй болгоно” гэжээ.

Хятад нь жил болгон Америкаас 200 тэрбум долларын бараа, бүтээгдэхүүн заавал худалдан авч байхаар болсон юм. Үүний хариуд АНУ нь Хятадын зарим бараа, бүтээгдэхүүнд нэмэлт татвар, шимтгэл ногдуулахгүй болсон.

Гэхдээ худалдааны гэрээний эхний хэсэгт гарын үсэг зурна гэдэг нь хоёр улсын хооронд дэгдээд байгаа худалдааны дайн дууссан хэрэг биш гэдгийг шинжээчид онцолж байна

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button