Нийгмийн

Орхон аймгийн иргэд Засаг дарга Д.Батлутыг АТГ-т шалгуулахаар хандлаа

Орхон аймгийн иргэдийн төлөөлөл аймгийнхаа Засаг дарга Д.Батлутыг АТГ-т шалгуулахаар хандаж байгаагаа зарлаж, мэдээлэл хийлээ.

Иргэн Э.Баярхүү “Би өнөөдрийг хүртэл төрийн албаныхныг ёс зүйтэй байлгах тэмцэл хийсээр ирсэн. Иргэний хувьд сүүлийн дөрвөн жилд Орхон аймагт болж буй үйл явдлуудыг бүгдийг мэднэ. Д.Батлут гэх хүн аймгийн засаг дарга болсныхоо дараа автомашинаа сольсон. Би түүний хууль зөрчсөн байх магадлалтай мэдээллийг АТГ-д шалгуулахаар хандаж байна. Төрийн албаны хүн ёс зүйгүй байдал гаргасан. Мөн сүүлийн дөрвөн жил шоу цэнгээн зохион байгуулах, түүндээ оройлон оролцох явдал нь ихэссэн. Түүний шийдвэрээр Эрдэнэт хотод 24 цагийн архины дэлгүүр нээж, баарыг үүрийн 04:00 цаг хүртэл ажиллуулдаг болсон. Үүнээс үүдэж гэмт хэргийн гаралтын тоо 24 хувиар нэмэгдэж, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг ч ихсэх болсон.  Энэхүү зөвшөөрлөө цуцлахыг Орхоны аймгийн олон мянган аав ээжүүд эсэргүүцэж байгаа үл тоосоор байна. Хичнээн олон аав ээж, эмээ өвөө нойргүй хонож, хичнээн олон залуучууд алдаж байна. Залуу хүний хувьд эсэргүүцэж дуу хоолойгоо хүргэж байна” хэмээн ярьж хоолой зангирав.

Мөн тэрбээр, “Засаг дарга Д.Батлут төрийн албан хаагчдын хоморголон халдаг. Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг үл хүндэтгэн зарим иргэдийг ажилд нь буцаан томилдоггүй. Засгийн газрын шийдвэр болон шүүхийн шийдвэрийг өөрийнхөөрөө тайлбарлан үл хүндэтгэн уландаа гишгэдэг. Мөн хууль бус газар олголтын асуудлыг асар ихээр хийлээ. Тухайлбал, Эрдэнэтийн наадмын талбайн тодорхой хэсгийг олгож орон сууцны барилга барих зорилготойгоор олгосон байдаг. Гэтэл орон сууцны төлөвлөлттэйгөөр олгосон газарт нь нэг ч ширхэг барилга босоогүй байна. Наадмын талбайгаас олгосон газраа улсад эргүүлэн авахыг Орхоны олон мянган залуус эсэргүүцэж, барилгыг нь царцаагаад байна” хэмээсэн юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button