НИЙГЭМ

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмонг огцрохыг шаардаж, жагслаа

АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг 2018 оны долдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн сайд асан Ж.Цолмонг үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.

Дээрх шийдвэрийг Г.Батбаатар эрхзүйн үндэслэлгүй шийдвэр хэмээн үзэж шүүхэд гомдол гаргасны дагуу гурван шатны шүүхээр түүнийг үндэслэлгүй халсныг тогтоож, Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох болон шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гарсан ч өнөөг хүртэл томилоогүй байгаа аж.

Иймд АШУҮИС-ийн багш нар өнөөдөр /2020.01.16/ БСШУСЯ-ны гадна тус сургуулийн захирал Ж.Цолмонг шүүхийн шийдвэр биелүүлэн огцрохыг шаардаж, жагслаа.

Мөн салбарын яаманд долоо хоногийн хугацаатай шаардлага өргөн барилаа. Нэгдүгээр сарын 21-нд нааштай хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт орно хэмээн мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button