НИЙГЭМ

Өнгөрсөн шөнө гэр бүлийн хоёр хүн УГААРТАЖ, нөхөр нь нас баржээ

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт нэг гэр бүлийн хоёр хүн хүнд хэлбэрээр угаартаж, нөхөр нь нас барсан тохиолдол гарлаа. Эхнэр нь эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт таван хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн шөнө угаартсан гэр бүлийн хувьд өрхөө бүтээж, яндангаа салгасан байсныг газар дээр нь ажилласан манай байцаагч мэдээлсэн. Тиймээс өөр шалтгаан, нөхцөл байх магадлалтай гэж үзээд цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхэлсэн” хэмээн хэллээ.

Албаныхан хэргийн газар дээр шалгалт, үзлэгийг үргэлжлүүлж байгаа ажээ.

Г.БАТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button